МСМ ГРУПП ХХК “MONGOLIA MINING 2018”-Д ОРОЛЦОНО


Ирэх сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын уул уурхайн салбарын томоохон үзэсгэлэн болох Mining Mongolia 2018”-д МСМ Групп ХХК өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар бэлтгэл ажлуудаа хангасаар  байна. Тус үзэсгэлэнд Барилга уул, уурхайн тоног төхөөрөмжийн хэлтэс нь Bosch, Stanley, MSA, Lincoln Electric гэх мэт брэндүүдээ, Автомотивын хэлтэс нь уул уурхайн онцлогт тохируулан тоноглосон “Mitsubishi Fuso” брэндийн автомашинаа танилцуулахаар төлөвлөж байна

Mongolia Mining 2018 олон улсын уул уурхайн үзэсгэлэнг Улаанбаатар хотод найм  дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах гэж байгаа билээ.

Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологиудыг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулдаг онцлогтой.