“MDA CUP – 2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өнгөрөгч Бямба гаригт буюу энэ сарын 17-ны өдөр “Монгол улсын Өрөмдлөгийн холбоо”, “МСМ групп” ХХК-ийн хамтарсан “Өрөмдлөгийн залуу үеийнхэн”-ий нэрэмжит “МDA CUP-2018” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Хан-Уул дүүргийн спорт цогцолбор”-т амжилттай болж өндөрлөлөө. 

Өнгөрөгч Бямба гаригт буюу энэ сарын 17-ны өдөр “Монгол улсын Өрөмдлөгийн холбоо”, “МСМ групп” ХХК-ийн хамтарсан “Өрөмдлөгийн залуу үеийнхэн”-ий нэрэмжит “МDA CUP-2018” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Хан-Уул дүүргийн спорт цогцолбор”-т амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний гол зорилго нь Монгол улсын өрөмдлөгийн албанд хүчин зүтгэж байгаа мэргэжил нэгт хамт олноо өөр хооронд нь танилцуулах, энэ чиглэлийн компаниудын үйл ажиллагааг сурталчлах,  тэдний амралт, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, ажил, амьдралын халуун яриа өрнүүлэх, нөхөрсөг хамтач уур амьсгал бүрдүүлэхэд орших юм. 

Шилжин Явах Цом”-ын төлөөх энэхүү тэмцээнд өрөмдлөгийн албанд ажилладаг инженер-техникийн ажилтнууд, мастеруудаас бүрдсэн “нийт 11 баг оролцож 1,2,3 р байрууд болон “Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийг шалгаруулж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал болон өрөмдлөгийн AMC болон BLY брэндүүдийн гарын бэлгээр багуудыг шагнаж урамшууллаа.

Ингээд 1 дүгээр байрт, “Everdigm” компаний баг, 2 дугаар байрт “Нэмнэ Овоо” компаний баг харин 3 дугаар байрт “Epiroc” компани шалгарсан бол MVP буюу “Үнэ Цэнэтэй Тоглогч”-оор “Everdigm” компаний ажилтан Х.Мөнхзул шалгарсан юм.

Цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион явуулна.