MSM Group

МСМ ГРУПП ХХК “БАРИЛГА ЭКСПО – 2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болон хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэдэг Монголын хамгийн том үзэсгэлэн болох “Барилга экспо 2018” Мишээл экспо төвд болж, манай “Тоног төхөөрөмжийн хэлтэс”-ийн жижиглэнгийн борлуулалтын хамт олон амжилттай оролцлоо.

Уг үзэсгэлэнд манай компани албан ёсны эрхтэйгээр борлуулдаг Bosch, Stanley, Ridgid, Proxxon, MSA, Lincoln, Electric зэрэг брэндүүдээ барилгын салбарын зорилтот хэрэглэгчиддээ дэлгэрэнгүй таниулах зорилгоор анх удаа оролцсон бөгөөд үзэсгэлэнг сонирхохоор ирсэн үзэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй нь сайшаалтай юм.

4 дүгээр сарын 27-29-ний хооронд болсон тус үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, шинэ технологи нэвтрүүлэгчид, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид гээд дотоод гадаадын 300 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулжээ.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Барилга экспо 2018” үзэсгэлэнд Орос, Чех, Итали, Польш, Турк, Япон,Солонгос гээд олон орны тэргүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд ч оролцсон байна.