MSM Group

ДАХИН ҮЙЛДВЭРЛЭГДСЭН СЭЛБЭГ НЬ ТАНЫ САНХҮҮГ ХЭМНЭХЭЭС ГАДНА БАТАЛГААТ ЧАНАР, ТАНЫ УРТ УДААН ЭДЭЛГЭЭНИЙ ГОЛ ТҮЛХҮҮР ЮМ.

Мерседес-Бенцийн дахин үйлдвэрлэгдсэн сэлбэг, эд анги нь Мерседес-Бенцийн чанарт огтхон ч нөлөө үзүүлэхгүйгээр зардлыг хэмнэдэг. Сэлбэг, эд ангийн дахин үйлдвэрлэл нь түүхий эдийг ашигладаггүй бөгөөд энэ нь таны гарт хэмнэлт болон очдог. Дахийн үйлдвэрлэсэн сэлбэг,  эд анги бүрийг нэг бүрчлэн Мерседес-Бенцийн өндөр чанар, стандартын дагуу шалгаж үздэг.

Эдийн засгийн хэмнэлт

Мерседес-Бенцийн дахин үйлдвэрлэгдсэн сэлбэг, эд анги нь чанар болон боломжит үнийг танд нэгэн зэрэг санал болгож чаддаг. Дахин үйлдвэрлэл нь дахин ашиглах боломжтой сэлбэг, эд ангийг ашигладаг ба энэ нь зардлыг маш сайн хэмнэж өгдөг. Тиймээс нь энэ нь нэгэн зэрэг өндөр чанартай, боломжит үнэтэй сэлбэгийг танд санал болгодог.

Мерседес-Бенцийн баталгаажсан чанар, стандарт

Чанар болон урт удаан эдэлгээг танд дахин үйлдвэрлэгдсэн сэлбэг, эд анги нь санал болгодог. Бид олон жилийн шалгарсан туршлагаасаа ашиглан хуучин сэлбэгийг өндөр шалгуураар задлан, цэвэрлэж, үйлдвэрлэлийн процессод оруулдаг. Дахин ашиглах боломжгүй эд ангиудыг шинэ оригинал сэлбэгээр сольдог. Үүний үр дүнд Мерседес-Бенцийн хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн чанартай сэлбэг гарч ирдэг.

Цаг хугацааг хэмнэнэ

Бид таны автомашины гэмтлийг нэг хором ч алдалгүй өндөр чанартай засварлан түргэн хугацаанд замд гарахад бэлэн болгон хүлээлгэн өгөх болно. Мерседес-Бенцийн дахин үйлдвэрлэл нь өдөр ирэх тусам өргөжин тэлсээр байна. Өнөөдөр, нийт 23,000 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байгаа билээ. Та эдгээр сэлбэг, эд ангийг өөрт ойр баталгаажсан албан ёсны засвар, үйлчилгээний төвөөс авахыг зөвлөж байна.

Эрдэс баялаг үйлдвэрлэлийн түлхүүр

Мерседес-Бенцийн дахин үйлдвэрлэгдсэн сэлбэг, эд анги нь зөвхөн өртөг төдийгүй маш их хэмжээний эрчим хүч, түүхий эдийг хэмнэдэг. Олон улсын туршилт, судалгааны томоохон байгууллага болох TUV Sud нь энэхүү үйлдвэрлэлийн байгальд ээлтэй 
талыг судлан шинжилсэн юм. Жишээ нь.: OM906 дизель хөдөлгүүрийг дахин үйлдвэрлэхэд  1.2 жилтэй тэнцэх хэмжээний эрчим хүчийг хэмнэдэг.

Mercedes-Benz -н дахин үйлдвэрлэсэн сэлбэг нь таны санхүүг хэмнэхээс гадна баталгаат чанар, Таны урт удаан эдэлгээний гол түлхүүр юм.

: 9905-0297; 9908-1907; 9906-0576