2018 ОНЫ БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН JEEP WRANGLER АВТОМАШИН АЛБАН ЁСООР МОНГОЛД.

МСМ ГРУПП ХХК нь 2010 оноос эхлэн Fiat Chrysler Automobiles компанийн JEEP, Dodge, Chrysler, RAM брэндийн Монгол дахь албан ёсны дилер компаниар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголд анх удаа "The All New 2018 Jeep Wrangler" автомашины нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 8-р сарын 31 өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 400 зочид ирсэн бөгөөд хүрэлцэн ирж бидэнтэй хамт 2018 оны цоо шинэ загварын Jeep Wrangler автомашиныг угтан авсан та бүхэнд маш их баярлалаа.

Jeep Wrangler автомашин нь эрх чөлөө, хүсэл, тэмүүллээр хөтлөгдсөн адал явдалд дурлагч хэн бүхний сайн мэдэх автомашин юм. Тиймээс бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан Jeep Wrangler автомашины хаа ч хүрч чадах хурд , хүч, тав тухыг харуулахыг зорьсон билээ.

Та бүхэн манай "МСМ Автомотив" -н үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж өөрийн биеэр The All New 2018 Jeep Wrangler автомашинтай танилцах боломжтой.

2018 оны цоо шинэ Jeep Wrangler автомашины онцлох шинжүүд:

- Шинэчлэгдсэн гадаад заслыг CJ-5 болон CJ-7 загвараас санаа авч хийсэн.

- Шинэчлэгдсэн дотоод заслыг CJ загваруудаас санаа авч хийсэн.

- Ухаалаг үйлдлийн системүүдтэй болсон. /Ухрах камер, хуруу мэдрэгчтэй дэлгэц, Android, Apple үйлдлийн систем дэмжигч гэх мэт./

- Command-Trac Болон Rock-Trac гэх 2 төрлийн 4х4 хөтлөгч системтэй.

- Газраас тэнхлэг хүртэлх зай 27.7 см болсон.

- Ус туулах чадвар 76 см

- Жижиг нэмэлт гоёлын деталиуд нэмэгдсэн.

- Хөдөлгүүр 3.6 V6 Pentastar, 285HP болон 2.0 I4 270HP гэх сонголтуудтай.

- Аюулгүй байдлын +75 шинэ систем, техник нэмэгдсэн.

- Явах эд анги илүү зөөлөн, тав тухтай болсон.

- Jeep High Performance LED их гэрэл

- Full LED арын гэрэл

- Өндөр чанартай материалаар хийгдсэн дотор салон

- 4 сая мил -р туршигдсан бат бөх чанар

- Их биеийн зарим хэсгүүд хөнгөн цагаан болсноор нийт жин 100 кг -р хөнгөрсөн.

- Хөнгөн бат бөх нисэх онгоцны материалаар хийгдсэн Composite дээвэр

"Домог болон түүхийг өөртөө шингээсэн шинэ дүр төрх"

Зураг үзэх

After Movie: