MSM Group

МСМ ГРУПП ХХК нь Мерсдес-Бенцийн Actros загварын том оврын ачааны автомашиныг хүлээлгэн өглөө.

“МСМ ГРУПП” ХХК нь авто тээврийн компани болох “Хаан Шоргоолж” ХХК -т 2018 онд шинээр үйлдвэрлэгдсэн 4 ширхэг Mercedes-Benz чирэгчүүдийг хүлээлгэн өглөө.

“МСМ ГРУПП” ХХК нь авто тээврийн компани болох “Хаан Шоргоолж” ХХК -т 2018 онд шинээр үйлдвэрлэгдсэн 4 ширхэг Mercedes-Benz чирэгчүүдийг хүлээлгэн өглөө. Mercedes-Benz Actros автомашинууд нь Монгол орны цаг уур, замын нөхцөлд тохируулан Герман улсад үйлдвэрлэгдсэн ба өндөр хүчин чадал бүхий, урт хугацаанд найдвартай ажиллагааг ханган ажилладаг дэлхийд тэргүүлэгч бүтээгдэхүүн билээ.
“МСМ ГРУПП” ХХК нь 1998 оноос хойш Mercedes-Benz, Daimler Truck, FUSO зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа ба ачааны, тусгай зориулалтын автомашинуудыг хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн техникийн шийдэл бүхий өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. “Хаан Шоргоолж” ХХК болон “ХХБ ЛИЗИНГ” ХХК -тай “МСМ ГРУПП” ХХК нь урт удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд та бүхэндээ “МСМ ГРУПП” ХХК зүгээс ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.