MSM Group

МСМ ГРУПП TEREX КОРПОРАЦЫН POWERSCREEN БРЭНДИЙГ 

АЛБАН ЁСООР БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхий нийтээрээ амаргүй сорилттой тулгарч буй энэ цаг үед МСМ Групп нь Америкийн Terex корпорацийн Powerscreen брэндийн Монгол дахь  албан ёсны төлөөлөгч болж хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа таатай байна. 2012 оноос манай компани нь Terex корпорацитай уул уурхай, зам бэлтгэл, барилга байгууламж болон дэд бүтэцтэй холбоотой нэн чухал тоног төхөөрөмжүүдээр байнга хамтран ажиллаж ирлээ. 

Инновацийг үргэлж эрэлхийлдэг Powerscreen брэндийн хөдөлгөөнт бутлуур, шигшигч, ангилан ялгах машинууд нь салбартаа хамгийн найдвартай, чанартай, аюулгүй гэдгээрээ салбарын хөгжлийг түүчээлж буй юм. МСМ Группын хувьд Powerscreen брэндийн дэлхийд алдартай эдгээр тоног төхөөрөмжийг худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийн хамтаар Монголын хэрэглэгчиддээ хүргэх болсондоо туйлын баяртай байна. Хэрэглэгчийн сэтгэл ханамж бидний тэргүүн зорилго байсаар байх болно. 

Та бүхнийг Powerscreen брэндийн тоног төхөөрөмжийн талаар бидэнтэй холбогдож, хамтран ажиллахыг урьж байна.