MSM Group

“DEERE” КОМПАНИ “BLUE RIVER TECHNOLOGY”-ИЙГ 305 САЯ АМ.ДОЛЛАРААР

АВАХААР ТОХИРОЛЦОВ

Хөдөө аж ахуйн тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч “Deere” компани “Blue River Technology” компанийг 305 сая ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон байна.

Хөдөө аж ахуйн тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч “Deere” компани “Blue River Technology” компанийг 305 сая ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон байна. Хэлцэл энэ сард багтан эцэслэгдэх ажээ. “Blue River Technology” компани хогийн ургамал устгах зориулалттай робот үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь тариалан эрхлэгчдийн үр бүтээмжит байдлыг нэмэгдүүлэх давуу талтай гэж “Deere”-ийн удирдлагууд үзсэн байна. “Robot Report”-ийн тайланд дурдсанаар робот, автоматжуулалтын чиглэлийн старт-ап компаниудын эрэлт сүүлийн үед ихээр нэмэгджээ. Өнгөрсөн онд л гэхэд энэ чиглэлд нийт 18.8 тэрбум ам.долларын 50 хэлцэл хийгдсэн байна.