MSM Group

АМЧАМ ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас дөрөв дэх жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж өнгөрүүллээ.

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас дөрөв дэх жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж өнгөрүүллээ. АмЧам Монгол болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны хамтарсан үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд болж өнгөрсөн юм. Энэхүү хоёр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой байв. “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа нь Америкийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй. Энэ удаагийн үзэсгэлэнд 100 шахам аж ахуйн нэгжүүд өөр, өөр брэндийн төлөөлөн оролцож олон мянган зочид ирж сонирхов.

МСМ Групп нь John Deere Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон шингэн хүнсний (импортын алкоголь) бараа бүтээгдэхүүнтэй амжилттай оролцов.