MSM Group

МСМ НЬ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН “BCM HALLOWEEN 2017”

ҮДЭШЛЭГИЙГ ХАМТРААД ЗОХИОН БАЙГУУЛНА

Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) зөвхөн өөрийн гишүүдэд болон тэд нарын найз нөхдөд нь зориулж 2017 оны 10-р сарын 27-нд “BCM Halloween 2017” үдэшлэгийг МСМ Группын Бетастар компанитай хамтран зохион байгуулах гэж байна...

МСМ группийн ‘Betastar’ компани, ‘SkyBar’ болон ‘Монголын Бизнесийн Зөвлөл’-өөс хамтран зохион байгуулж буй “BCM Halloween 2017” үдэшлэг 10 сарын 27-нд 7 цагаас ‘Централ тауэр’-ын 17 давхарт байрлах ‘SkyBar’-д болно.

Монголын Бизнесийн Зөвлөл нь хүндэт гишүүддээ Улаанбаатар хотыг үзэсгэлэнтэй өнцгөөс харах бололцоог олгох ялдамд найз нөхөд болон Монголын VIP бизнесийн төлөөлөгчид, лидерүүдтэй хамт үдшийг өнгөрүүлэх энэхүү гайхамшигтай алга хэмжээг хоёр дахь жилдээ зохиогдох гэж байна.

Хүрэлцэн ирсэн эхний 100 хүн Moët & Chandon амтат оргилуун дарсаар дайлуулан, амьд хөгжмийн тоглолт, кабаре шоу, шилдгийн шилдэг хувцасны шагнал гэх мэт гэнэтийн бэлгүүдээр дүүрэн мартагдашгүй үдшийг бүү алдаарай!

Хэзээ: 2017 оны 10-р сарын 27, 7 цагт - 12 цагт
Хаана: Sky Bar, 17-р давхарт, Централ тауэр (Central Tower)
Хэнд: Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд болон найз нөхөд (2 хүн хүртэл)

Монголын Бизнесийн Зөвлөлийн тухай:

Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах үндсэн зорилготойгоор анх 2007 оны намар байгуулагдсан. Зөвлөл нь бизнесийн орчинтой холбоотой асуудлуудаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч гишүүдийнхээ дуу хоолой, төлөөлөл болон ажилладаг билээ.