MSM Group

ХАРИЛЦАГЧИЙН ХҮНДЭТГЭЛИЙН БАЯР

МСМ Групп компанийн охин компани Бетастар ХХК буюу Шингэн хүнсний борлуулалтын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцагчийн хүндэтгэлийн баяр” энэ сарын 26-ны Даваа гаригт 18.00 цагаас МСМ Группийн автомашины үзүүлэнгийн танхимд болно.

Шилдэг 200 харилцагчдаа талархал илэрхийлж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх ба тус арга хэмжээний үеэр 10 гаруй жилийн турш бидэнтэй хамтран ажиллаж байгаа 59 харилцагчаа Япон улс, Манжуур хот руу аялах эрхийн бичгээр урамшуулахаас гадна олон олон сюрпризийг энэ үдэш задлах болно. 

Итгэлтэй, тууштайгаар түншлэн ажилладаг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Бетастар ХХК