MSM Group

БЕТАСТАР ХХК-ИЙН

“ХАРИЛЦАГЧИЙН ХҮНДЭТГЭЛИЙН БАЯР”-ААС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА

МСМ компаний “Бетастар” ХХК буюу Шингэн Хүнсний Газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчийн хүндэтгэлийн баяр” энэ сарын 26-ны Даваа гаригт халуун дулаан уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээг нээж МСМ Группийн Захирлуудын Зөвлөлийн Дарга Лауренц Мелшерс хэлсэн үгэндээ:

“Юуны өмнө харилагчиддаа халуун талархал илэрхийлье. Энэ жил МСМ Группийн  20 жилийн ойн баяр тохиож байгаагаараа онцлогтой жил. Тэгэхээр энэ арга хэмжээ бол энэ жилийн эхний арга хэмжээ. МСМ Группийн хувьд чанарыг эрхэмлэж, хэрэглэгч, харилагчиддаа дээд зэргийг бүтээгдэхүүнийг санал болгохыг хичээн ажилладаг. Мөн Бетастар компаний хамт олондоо талархлаа илэрхийлье” гэлээ.

Шилдэг 200 харилцагчаа хүлээн авч, хамтдаа нэгэн оройг ажил хэрэгч яриа, сэтгэл хангалуун хамтын ажиллагаа, гэнэтийн бэлгүүд дунд өнгөрүүлсэн юм. Арга хэмжээнд бизнесийн болоод нийгмийн, соёл урлагийн урлагийн шилдэг төлөөллүүд, тухайлбал та бидний сайн танил DeFacto нэвтрүүлгийн санаачлагч, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, Никитон Клубын удирдлага, Гитарчин Д.Өлзий-Орших, Морин хуурын чуулга, Торго Салон гээд Монголын шилдгүүд оролцсон юм.

Арга хэмжээний үеэр Бетастар ХХК-ыг байгуулагдсан цагаас хойш хамтран ажиллаж байгаа “Номин тав трейд”, “Голден лотус”, “Макс фүүдс”, “Кастл цогцолбор”, “Гранд хаан Айриш паб”, “Дакацо”, “Цаст ривер саундс” ХХК-ийг Япон улсад аялах эрхийн бичгээр шагнасан бол, “Миний дэлгүүр”, “Тэнгэр”, “Баянгол зочид буудал”, “Алтжин санаа”, “Марка Койба” зэрэг ХХК-ийг  Манжуур руу аялах буюу нийт 59 харилцагчаа ийнхүү шагнаж урамшууллаа. Үүнээс гадна арга хэмжээний үеэр сугалаа явуулсан бөгөөд сугалааг гар утасны дугаараар шалгаруулан хөтлөгч азтангууд руу утсаар шууд холбогдож байсан нь сонирхолтой байсан юм.

“Харилцагчийн хүндэтгэлийн баяр”-ын үүдэнд гэрэл зурагчид дурсгалын зургийг тасралтгүй авч, төгөлдөр хуурын аяз эгшиглэж, “Торго Салон”-ы загвар өмсөгчид үндэсний шилдэг загваруудаас толилуулан, “Морин хуурын чуулга”-ын сүрлэг хөгжим хангинаж байлаа. Түүнчлэн амьд хөгжмийн “Колн” хамтлагч, Улсын филармоний гоцлол дуучин Н.Наранбаатар,”Консонанс” хамтлаг нар ая дуугаа өргөж, хөгжөөнт тоглоом, загварын үзүүлбэрүүдээс гадна хүмүүсийн талархлыг хүлээсэн бас нэгэн санаачилга нь арга хэмжээний үеэр ажиллаж байсан “Санал хүсэлтийн хайрцаг” байлаа.

Ийнхүү МСМ Группийн 20 жилийн ойг угтсан эхний баяр болох Бетастар ХХК-ний “Харилцагчийн хүндэтгэлийн баяр” ёслол төгөлдөр, сайхан болж өндөрлөлөө.

Итгэлтэй, тууштайгаар түншлэн ажилладаг эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

“Харилцагчийн хүндэтгэлийн баяр”-ын үеэр зарим хүндтэй зочдын сэтгэгдлийг сонслоо.

DeFacto нэвтрүүлгийн санаачлагч, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан:

“Юуны өмнө МСМ компаний хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. МСМ Группийг Монголд анх үйл ажиллагаагаа эхлүүлэхэд миний хувьд Гадаадын Хөрөнгө Оруулалтын Хэлтсийн Дарга байсан ба тухайн үед гэрчилгээг нь бүртгэж аваад, гардуулж өгч байсан түүхтэй. МСМ Компаний Захирлуудын Зөвлөлийн Дарга Лауренц Мелшерс бол Германы томоохон хөрөнгө оруулагч төдийгүй Ази даяар тархсан худалдааны том “хауз”-ыг санаачлагч. Дэлхийн стандартын шинэ бараа бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлж, нэгэн соёлыг түгээсэн хүн гэж хэлж болно.Үүнийг зөвхөн бараа төдий бус худалдааны соёл гэж би боддог. Энэ бол хөгжлийн нэг хэсэг гэж би харж байна”.

Гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий:

“Манай Никитон Клуб МСМ Группийн Бетастар ХХК-ийн хамгийн отгон хэрэглэгч болсондоо баяртай байна. Чанартай, шуурхай үйлчилгээг санал болгон, бид бүхэнтэй нээлттэйгээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе”.

MNG Event” ХХК-ийн Захирал, Шоу менежер А.Даваажаргал буюу Дака:

“МСМ Группийн “Бетастар” ХХК-тай 2009 оноос хойш тасралтгүй есөн жил хамтарч ажиллаж байна. Манай компаний зүгээс зохион байгуулдаг олон арга хэмжээ, энтертэйнмент үйл ажиллагаанд хамтран ажилладаг бөгөөд бараа, үйлчилгээндээ чанар, стандарт гэсэн зүйлийг гол чиг шугамаа болгож ажилладагт их бахархдаг. Залуусын сайн мэдэх “Sunrise арга хэмжээг маань анх дэмжиж ажилласанд манай хамт олон үргэлж талархалтай явдаг”.

Т.Насанхүү: “Хабанос Клаб”-ын Захирал

“Юуны өмнө танай компаний хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Бид Бетастар компанитай байгуулагдсан цагаас нь хамтран ажиллаж байна. Лауренц Захирал “Бид үргэлж чанарыг эрхэмлэдэг. Зөвхөн чанар” гэж. Тэгэхээр МСМ Групп шингэн хүнсний салбараараа дамжуулан Монголын хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэгт Монгол хүн, Монгол бизнесмений хувьд талархаж явдгаа илэрхийлье”.