MSM Group

“ТӨГС БҮТЭЭГЧ 2018” КОНФЕРЕНЦ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МСМ Групп ХХК нь дэлхийд химийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч BASF брэндийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд BASF-ийн мэргэжилтнүүд болон манай Барилгын материалын нэмэлтийн үйлдвэрийн менежерүүд “Премиум Конкрит” ХХК-наас 3 дугаар сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан “Төгс бүтээгч 2018 уулзалтад оролцлоо

Тус уулзалт нь “Барилгын үйл ажиллагааны үр өгөөжхүрээлэн буй орчин” сэдвийн дор дэд хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд Монголын барилгын үндэсний ассоциациArchetype Mongolia“Ганброс”Японы Тохокүгийн Их Сургуулийн төлөөлөл оролцлоо.

“Төгс бүтээгч 2018” уулзалтын “Барилгын шинэ технологи, чиг хандлага, менежмент” нэртэй эхний хэсэгт Монголын барилгын үндэсний ассоциациас Барилгын салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хуваалцсан бол зохион байгуулагч компаний зүгээс “Хүйтэн цаг уурын нөхцөл дэх бетон нийлүүлэлт,цутгалтын технологи,үр өгөөж”, “Барилгын төслийн эрсдэл, үргүй зардлыг бууруулах төслийн менежмент” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Харин “Өндөр барилгын төсөв тооцоолох аргачлал, анхаарах зүйлс” сэдвээр “Archetype Mongolia” компаний Гүйцэтгэх Захирал Рос Марин, “Үл хөдлөх хөрөнгийн интерьерийн чиг хандлага” сэдвээр “Ганброс” компаний Гүйцэтгэх Захирал А.Одончимэг нар илтгэл танилцуулсан юм. 

“Хүрээлэн буй орчин” нэртэй хоёр дахь хэсэгт бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиг хандлагын талаар Японы Тохокүгийн Их Сургуулийн Доктор, Профессор Динил Пушпалал мэдээлэл хуваалцсан бол BASF-ийг төлөөлөн Хонг-Конг дахь Борлуулалтын болон Техникийн Менежер Даниел Шам “Бетон зуурмаг үйлдвэрлэл дэх химийн элементүүд” сэдвийн дор дэлхийн зах зээлд шинээр гарч ирж буй  MasterXSeed, Maste-Ease, MasterSuna бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа

МСМ Группийн хувьд “Премиум Конкрит” компанитай нийлүүлэгчийн үүргээр түншлэн ажилладаг төдийгүй BASF компантай тусгай гэрээ байгуулан Монгол улсад тус брэндийг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэдэг билээ.   

Ийнхүү манай Химийн үйлдвэрийн хамт олон “Төгс бүтээгч 2018” конференцэд амжилттай оролцлоо. Түүнчлэн BASF брэндээс цоо шинээр гаргаж буй бүтээгдэхүүнүүдийг МСМ Групп төлөөлөн танилцуулахын сацуу харилцагч, түншлэгчидтэй мэдээ мэдээллээ хуваалцан, санал бодлоо солилцсон, ач холбогдол өндөртэй, ажил хэрэгч уулзалт болж өнгөрлөө.