MSM Group

"MONGOLIAN MINING EXPO 2018" ИД ӨРНӨЖ БАЙНА

Энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Монголын уул уурхайн салбарын томоохон үзэсгэлэн болох Mining Mongolia 2018”-д МСМ Групп ХХК өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, олны талархлыг хүлээсээр байна.

Энэхүү үзэсгэлэнд манай Барилга уул, уурхайн тоног төхөөрөмжийн хэлтэс нь Bosch, Stanley, MSA, Lincoln Electric зэрэг брэндүүдээ харин Автомотивын хэлтэс маань уул уурхайн онцлогт тохируулан тоноглосон “Mitsubishi Fuso” брэндийн автомашинаа танилцуулж байна. 
         Эрхэм та манай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байвал “Буянт-Ухаа Спорт Цогцолбор”-т байрлаж байгаа А14 тоот бүхээгийг зорин ирээрэй. Мөн манай байнгын харилцагч, хэрэглэгч та бүхэн ч гэсэн зориод очоорой

Mongolia Mining 2018 олон улсын уул уурхайн үзэсгэлэнг Улаанбаатар хотод найм  дахь жилдээ ийнхүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.   

Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологиудыг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулдаг онцлогтой.