МСМ ГРУПП КОМПАНИЙ JOHN DEERE БРЭНД ДАРХАН ХОТОД САЛБАРАА НЭЭНЭ

МСМ Групп компани нь Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч John Deere брэндийн албан ёсны төлөөлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байна.  Хөдөө аж ахуй болон Газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч John Deere брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээг Монгол улсын нийт тариаланч, бизнес эрхлэгч нартаа улам ойртуулахаар "Жон Дийр Дархан салбар"-ыг Дархан-Уул аймгийн Дархан хотод, 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нээж байна.

Газар тариалангийн төв бүс нутаг болох Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв болон Дархан-Уул аймагуудын төв Дархан хотод байгуулагдах салбар дэлгүүр нь тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа явуулахаас гадна дуудлагаар засвар үйлчилгээ үзүүлнэ.

Дашрамд дурдахад, John Deere брэнд нь 1837 онд байгуулагдсанаасаа хойш өдгөө дэлхийн 150 гаруй улсад албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн 70 хувийг дангаараа хангадаг төдийгүй хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.