MSM Group

SAFETY FIRST - АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА нэн НЭН ТЭРГҮҮНД 

МСМ ГРУПП ХХК-ний ХАБЭА-н Зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалтыг “Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн”     /ОШМИ/ сургалтын төвтэй хамтран өнгөрөгч сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь ХАБЭА-н Зөвлөлийн гишүүдэд мэдээллээр дамжуулан мэдлэг олгох замаар чадваржуулах юм. Энэхүү сургалтын агуулгад ХАБЭА-н тухай хуулийн ойлголт, хуулиар аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлагууд болон ХАБЭА-н Зөвлөлийн үүрэг, хийх ажлууд болон Зөвлөлийн үлгэрчилсэн журмууд зэрэг багтсан юм.

Түүнчлэн ажлын байран дахь аюулыг илрүүлж эрсдлийн үнэлгээ хийх арга туршлагын талаар таниулахын зэрэгцээ ажлын байран дахь аюулгүй ажиллагааны хяналтыг хэрхэн хийх талаар онолын хичээлийг ХАБЭА-н Зөвлөлийн гишүүдэд хүргэлээ. Үүний зэрэгцээ аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгаж, зөвлөмж боловсруулах болон ажил олгогчийн хариуцлагын даатгалын талаар мэргэжлийн, туршлагатай багш нар зөвлөмж мэдээллийг цогцоор нь хүргэлээ.

Дашрамд дурдахад манай МСМ Групп ХХК-ийн ХАБЭА-н Зөвлөл найман гишүүнтэй бөгөөд өөр өөр газар, хэлтсээс бүрдсэн. ХАБЭА-н Зөвлөл улиралд нэг удаа хуралдан, үүрэгт ажлуудын дагуу байгууллагынхаа ажлын байран дахь аюулгүй ажиллагааны хяналт, үзлэгийг тогтмол хийх, төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг хангах хийгээд аюулгүй ажиллагааны аливаа зөрчлийг арилгах тал дээр бодлого боловсруулан ажиллах юм.