MSM Group

Засварын менежер

Оффис

77181111 industrial@msmco.net

Э.Шагжхүү 
Засвар үйлчилгээний менежер

88070192 shagjkhuu@msmco.net


Засвар үйлчилгээ, сэлбэг

Барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалтын дараах Засвар үйлчилгээний баг нь Улаанбаатар хот дахь өөрийн засварын төвд орчин үеийн шилдэг багаж тоног төхөөрөмж, оригинал сэлбэг хэрэгсэл ашиглан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Манай дуудлагын засвар үйлчилгээний баг Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчдэд хүрч үйлчилж байна.

Манай засварын төв нь Монгол болон гадаад техникч, механикууд Орос, Хятад, Сингапур, Герман, Англи гэх мэт орнуудад мэргэжлийн сургалтанд хамрагдаж, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчнээс бүрддэг.

Бид уул уурхай, зам, барилгын төхөөрөмжүүдийн MTU, Cummins, Kubota, Deutz, Perkins, Honda Yamaha хөдөлгүүрт засвар үйлчилгээ хийх онцгой эрхтэй ба хөдөлгүүрийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг үйлдвэрлэгчдийн техникийн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр үзүүлдэг. 

Мөн түүнчлэн МСМ компанийн дистрибюторын эрхтэй бүхий л тоног төхөөрөмж -Атлас Копко, Терекс, Прамак, Кубота гэх мэтийн засвар үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хийж гүйцэтгэдэг.