MSM Group

Худалдааны төлөөлөгчид

Оффис

77181111 industrial@msmco.net

Т.Тодд 
Менежер

todd@msmco.net

И.Лхагважав
Өрөмдлөгийн бүтээгдэхүүн хариуцсан Ахлах Менежер

8810 8697 Lkhagvajav@msmco.net

Э.Батмөнх
Худалдааны төлөөлөгч

8810 0237 batmunkh.e@msmco.net


Өрөмдлөгийн тоног төхөөрөмж

Манай компани нь Уул уурхайн төрөл бүрийн өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг дэлхий даяар нийлүүлэгч Boart Longyear компанийг Монгол улсад албан ёсоор төлөөлдөг.

Өрөмдлөгийн тоног төхөөрөмж: Boart Longyear нь  уул уурхайн өрөмийн болон дагалдах хэрэгслэлийн үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч юм.  Бид уул уурхай, эрдэс баялагийн хайгуул, эрчим хүч, байгаль орчин-хөрсний дээж болон нөхөн сэргээлт, дэд бүтэцийн зориулалттай өрөмдлөгийн хэрэгслэлүүдийг нийлүүлдэг. Ил болон газар доорхи өрөм, алмазан голтой болон эсрэг эргэлттэй аль алинд ажилах боломжтой олон төрлөөр ашиглах өрөм, дэвшилтэт технологийн дуу авианы өрөм, хийн агаарын болон гидравлик чулуун өрөм, газрын техникийн төхөөрөмжүүд гэх мэт олон төрлийн сонголттой, өндөр гүйцэтгэлтай өрмийн хэрэгслүүдийг танд санал болгож байна.


Гүйцэтгэлийн зориулалттай хэрэгслүүд: Boart Longyear-ын гүйцэтгэлийн багаж хэрэгслэлүүд нь өрөмдлөгийн ажил эрхлэгчдэд чанараараа танигдсан, өндөр үнэлэмжтэй байдаг. Технологийн дэвшилтийг ашиглан өөрийн бүтээгдэхүүн болгонд өөрийгөө хянах оператор суулгаж өгснөөр салбартаа хувьсгал хийсэн. Манай өрөмдлөгийн гүйцэтгэлийн багаж хэрэгслүүд ямар ч нөхцөлд аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна удаан хугацааны эдэлгээтэй байдаг. Өрөмдлөгийн хэрэгслүүдийг өрмийн инженерүүд зохион бүтээдэг ба манайд алмазан голтой, эсрэг эргэлттэй, олборлолтын,  дэвшилтэт технологийн дуу авианы, газрын байгууламжийн гэх мэт олон төрлийн сонголттой өрөмдлөгийн хэрэгслэл нийлүүлдэг. 

Сэлбэг ба засвар үйлчилгээ: Манай үйлчилгээний баг нь техникийн үйлчилгээ, сэлбэг хэрэгслэлийн худалдаа, ашиглалт, сургалт, түрээс, тусгай зориулалтын өрөм болон өрөмдлөгийн бусад бүтээгдэхүүн, бүх төрлийн засвар үйлчилгээг дэлхий даяар үзүүлдэг.  Өрөмдлөгийн ажил явагдаж байх үед сэлбэг хэрэгслэл, засвар үйлчилгээ маш чухал учраас тоног төхөөрөмжид оруулсан хөрөнгө оруулалтаасаа өндөр ашгийг хамгийн бага ашиглалтын зардалтайгаар олох боломжийг бид танд бүрдүүлнэ.