MSM Group

Худалдааны төлөөлөгчид

Оффис

77181111 industrial@msmco.net

Э.Болормаа
Ерөнхий менежер

99096033 bolormaa.e@msmco.net

Т.Тодд 
Менежер

99992201 todd@msmco.net


Автомат Гал Унтраах Систем (АГУС)

Автомат Гал Унтраах Систем (АГУС)

Үйлдвэрлэлийн, иргэний, цэрэг дайны зориулалтын төхөөрөмжүүдэд гэнэтийн гал түймэр гарах нь хүний амь нас болон эд хөрөнгөнд хамгийн ихээр хор хөнөөл учруулдаг.  Автомат Гал Унтраах Систем (АГУС) нь нефтийн бүтээгдэхүүний, тос тосолгооны материалын галын үед тоног төхөөрөмж, байгууламжийн оврын хэмжээнээс үл хамааран түргэн шуурхай найдвартай хамгаалалт хийх боломж олгодог. Энэ систем нь барилга, модны үйлдвэр, усан онгоц, цэргийн техник, агуулах талбай, ачаа хадгалах, зөөх, шилжүүлэн ачих талбай, байгууламж зэрэг газарт хэрэглэгдэнэ.

АГУС нь аажим тархалттай болон гэнэтийн тэсрэлт дэлбэрэлттэй галаас хамгаалах зориулалттай. Хэдхэн милсекундын хугацаанд галыг илрүүлж, гал унтраах системийг гар болон автомат аргаар идэвхжүүлдэг. Энэ систем нь маш богино хугацаанд галын дөл, нүүрстөрөгчийн шинж тэмдэг илэрмэгц ялгаруулж буй эх үүсвэрийг жинхэнэ гал гарсан эсвэл тамхины утаа, хөдөлгүүрийн халсан гадаргуу зэргээс ялган таньж шаардлагатай тохиолдолд дохио өгч хамгаалалтыг идэвхжүүлдэг. 

АГУС нь овор хэмжээ болон жингийн хувьд цомхон хөнгөн байхаар зохион бүтээгдсэн бөгөөд онцгой өндөр хурдны хэт улаан туяаны оптик мэдрэгчтэй, төвлөрсөн дохиолол/удирдлагын системтэй, галын хор агуулах савтай мөн төрөл бүрийн иргэний болон цэрэг дайны зориулалтын тоног төхөөрөмжид зохицуулан өөрчлөх боломжтой суурилуулалтын нэмэлт тоноглолуудтай хийгдсэн байдаг.

ҮЗҮҮЛЭЛТ/ОНЦЛОГ ШИНЖҮҮД

  • Цэргийн зориулалтын загварууд (MIL-STD-810, MIL-STD-461, MIL-HDBK-217, MIL-DTL-7905).
  • Дэлхий даяар тархсан үйлчилгээний сүлжээтэй.
  • Төрөл бүрийн загвар дизайнаар суурилуулалт хийх боломжтой.
  • Туршилтаар баталгаажсан галын унтраах бодисуудтай.
  • Хөнгөн бөгөөд уян хатан бүтэцтэй.
  • Гар болон авмтомат ажиллагаатай.