МСМ Групп компани нь Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч John Deere брэндийн албан ёсны төлөөлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байна. Хөдөө аж ахуй болон Газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч John Deere брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээг Монгол улсын нийт тариаланч, бизнес эрхлэгч нартаа улам ойртуулахаар "Жон Дийр Дархан салбар"-ыг Дархан-Уул аймгийн Дархан хотод, 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нээж байна.