АЖЛЫН БАЙРНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн оффис, гадна талбай, ажлын байруудын эмх цэгц, тохижилт, цэвэрлэгээнд шалгах хуудсын дагуу өдөр тутмын хяналт тавьж шалгах, бүртгэл хөтөлж тайлагнах.
  • Барилгын ашиглалт, засварынбаг болон хэлтсийн менежерүүдтэй ажлын байрны эмх цэгц, цэвэрлэгээний асуудлаар хамтран ажиллаж, сайжруулалт хийх, мэдээлэл дамжуулах, асуудлуудыг шийдвэрлүүлэх.
  • Компанийн хог хаягдлыг ангилж ялган, зохистой зайлуулах арга хэмжээ авах.
  • Компанийн эзэмшлийн орон сууцнуудын болон олон нийтийн арга хэмжээний үеийн цэвэрлэгээг гэрээт компаниар гүйцэтгүүлэх.
  • Барилгын гадна фасад, гадна самбаруудын цэвэрлэгээг туслан гүйцэтгэгч компаниар хийлгэх, хяналт тавих.

Тавигдах шаардлага:

  • Холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • Үйл ажиллагаа төлөвлөх, төсөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх өндөр түвшний чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хариуцах болон сургалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл:

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал 
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх