ШУУД БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Шууд борлуулалтын сар бүрд тавигдсан борлуулалтын төлөвлөгөөнд хүрэх, даван биелүүлэн ажиллах
  • Шууд борлуулалтын сувгийг тэлж, эцсийн хэрэглэгч рүү чиглэсэн борлуулалт дэмжих ажлуудыг удирдан зохион байгуулж ажиллах
  • Sour liquor store-ийн дараагийн салбар дэлгүүрийг нээх төлөвлөгөөг гаргаж, төслийг удирдан хэрэгжүүлэх
  • Шууд борлуулалтын багийг удирдан зохион байгуулах
  • Шууд борлуулалтын борлуулалт болон үйл ажиллагаа дээр долоо хоног тутам тайлан бэлдэн хүргүүлэх
  • Шууд удирдлагаас гаргасан ажил гүйцэтгэлтэй холбоотой өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр бакалавр зэрэг эзэмшсэн
  • Борлуулалт, худалдааны салбарт ажилласан туршлагатай байх
  • Бараа бүтээгдэхүүний мэдээллийг Англи хэл дээр тайлбарлаж, борлуулж чаддаг байх
  • Харилцааны өндөр соёлтой, үр ашигтай гэрээ хэлэлцээр хийх чадвартай, баг удирдах чадвартай
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж бүтээлчээр шийдэл гаргах чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Борлуулалтын урамшуулалт цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх