БРЕНД МЕНЕЖЕР (Вино)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хариуцсан брэндүүдийн нэр хүнд, онцлогыг сурталчлах болон таниулах тусгай хөтөлбөрүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх
  • Борлуулалт болон ашигт ажиллагааны тооцооллын үндсэн дээр Зах зээлд өргөжин тэлэх бодлогыг тодорхойлох
  • Зах зээлийн өөрчлөлт нөхцөл байдалтай уялдуулан үнийн бодлогыг боловсруулан удирдлага болон нийлүүлэгч компанид танилцуулах үнийн өөрчлөлтийг зохион байгуулах
  • Бага зардлаар өндөр ашиг авчрах урамшууллуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих
  • Борлуулалтын болон маркетингийн үйл ажиллагааны тайланд дүн шинжилгээ хийх
  • Өрсөлдөгчийн барааны үнийн судалгаа, зах зээлийн багтаамжийн мэдээллийг судлах, мэдээлэл цуглуулах аргаар боловсруулах, дүн шинжилгээ хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнес, гадаад харилцаа, сэтгүүл зүй, маркетинг чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Ятган үнэмшүүлэх, нөлөөлөх харилцаа үүсгэн борлуулалт хийж байсан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг ур чадвартай байх
  • Бусадтай мэдлэг туршлага чадвараа хуваалцах чадвартай
  • WSET тусгай виноны зэрэгтэй бол давуу тал

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал +Борлуулалтаас хамаарсан урамшуулал
  • Уян хатан цагийн хувиарь
  • Эрүүл мэндийн даатгалын багц 50 сая
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
  • Олон улсын гадаад сургалтанд хамрагдах боломжтой