ХУУЛЬЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн үйл ажиллагааны бүх төрлийн гэрээний төслийг англи, монгол хэл дээр боловсруулах, хянах;
  • Компанийн бусад өдөр тутмын үйл ажиллагаанд байгуулагдах ажил, үйлчилгээний гэрээний загварууд боловсруулах, хянах;
  • Хариуцсан асуудлаар гэрээний хэлэлцээр, уулзалтад оролцож, зөвлөгөө арга зүйгээр хангах, шаардлагатай асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж өгөх;
  •  Компанийн хэрэгжүүлэх аливаа төслийн гэрээ, эрх зүйн асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн санал, зөвлөгөө, зөвлөмж өгөх, гэрээ хэлцлийг хянах
  • Гэрээ, эрх зүйн баримт бичгийн орчуулга хийх, загвар гэрээг англи, монгол хэл дээр гаргах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хууль зүйн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Иргэний эрх зүйн бүх төрлийн гэрээ боловсруулах, хянах туршлагатай. Хөдөлмөрийн эрх зүйн өндөр мэдлэгтэй, бизнесийн орчинд хуульчаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал.
  • Хууль тогтоомжийг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн, эрх зүйн баримт бичиг боловсруулах ур чадвартай
  • Логик сэтгэлгээ сайтай, асуудалд хууль зүйн үүднээс дүгнэлт өгөх чадвартай
  • Монгол хэлний найруулга зүйн ур чадвар сайн
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулалт цалин
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх