ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Борлуулагчийн харилцагчаас авсан захиалгын барааг хариуцан хүлээн авч цаг тухайд нь ачааны автомашин жолоодон хүргэж түгээх
  • Харилцагч нарын захиалгын дагуу ачааны автомашин жолоодон туслахын хамт бараа бүтээгдэхүүнийг хүргэн хүлээлгэж өгөх, бараа бүтээгдэхүүнээ харилцагчийн агуулах руу зөөх, өрөх хураах, бэлэн мөнгөний тооцоог хүлээн авч компаний дансанд тушаан тайлан бичиж нягтланд хүлээлгэн өгөх
  • Гаалиас татан авалт хийхэд бараа бүтээгдэхүүнээ зөөн агуулахад буулгах, агуулах дотор бараа бүтээгдэхүүний байрлуулахад өрөлт хураалт хийх
  • Харилцагч нарын захиалгын дагуу өөрийн хариуцсан түгээлтийн автомашиныг жолоодон бараа бүтээгдэхүүнийг хүргэн хүлээлгэж өгөх, бараа бүтээгдэхүүнээ харилцагчийн агуулах руу зөөх, өрөх хураах, бэлэн мөнгөний тооцоог авч компаний дансанд тушаах,
  • Бараа бүтээгдэхүүн хүргэсэн тайланг гарган нягтлан хүлээлгэн өгөх
  • Сар бүрийн эхэнд хийдэг агуулахын тооллого, хагас жил бүрт хийдэг гаалийн нэгдсэн агуулахын тооллого, жил бүрийн эхэнд хийдэг нэгдсэн тооллогуудад нярав, нягтлангуудад туслан тооллого хийх
  • Харилцагчийн барааны буцаалтийг бүрэн бүтэн эсэхийг сайтар шалган хүлээн авч компаний агуулахад өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага

Борлуулалт, худалдааны чиглэлд ажиллаж байсан туршлагатай

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй B,C ангилалын жолооч байх

Харилцааны зөв ур чадвартай, боловсон

2 хүртэлх жил ачааны машин барьж байсан туршлагатай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх