ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ PЕСЕЙПШН-АВТОМОТИВ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Үйлчилгээний зааланд ирсэн үйлчлүүлэгч бүрийг угтан авч, мэндчилэх, чиглүүлэх, уух зүйлсээр үйлчлэх
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтийг тодорхойлж, холбогдох ажилтан руу чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд МСМ Групп ХХК-ны процесс болон бүтээгдэхүүний талаарх мэдээллээр хангах
  • Цаг захиалгын хүсэлтийг харилцаа холбооны бүхий хэрэгслээр хүлээн авч, боломжит цагийг шалган, үйлчлүүлэгчид мэдээлэн, цаг захиалгыг бүртгэн авах, баталгаажсан цагаас 24 цагийн өмнө үйлчлүүлэгчтэй и-мэйл, мессеж эсвэл утсаар холбогдон сануулах
  • Хүлээлгийн танхим болон ажилчдын хэсгийн цэвэр, тохитой байдал болон хангамжийг тухай бүрд бэлэн байлгах
  • Машин угаалгын цаг бүртгэлд угаалгах машины цаг захиалах, системд бүртгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр их дээд сургуулийн баклавр зэрэг эзэмшсэн
  • Санхүү бүртгэл, тайлан гаргаж ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай, Хувийн зохион байгуулалт сайтай
  • Баримт бичиг архивлах, хаягжуулах, бүртгэл хөтлөх чадвартай байх
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж бүтээлчээр шийдэл гаргах чадвартай
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх;

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх