МЕХАНИК, ЦАХИЛГААНЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Засварын төвд ирсэн Уул уурхай, барилга, замын цахилгаан тоног төхөөрөмж (цахилгаан хөтлүүртэй суурин компрессор, зөөврийн цахилгаан үүсгүүр буюу генератор, цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан халаагуур, гэрэлт цамхаг г.м)-ийн цахилгаан системийн засвар үйлчилгээ, цахилгаан тоног төхөөрөмжийн холболт суурилуулалтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
- Засварын төвд ирсэн бусад тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
- Харилцагчаас өгсөн дуудлага болон харилцагчтай хийгдсэн гэрээний дагуу харилцагчийн ажлын байранд очиж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллах
Тавигдах шаардлага:
- Уул уурхай, барилга, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн цахилгааны инженер,
- Машин механизмын цахилгааны оношлогоо, бүх төрлийн тоног төхөөрөмжийн цахилгаанаас үүдэлтэй гэмтэл, засвар түүний оношлогоог хийж байсан туршлагатай
- Тоног төхөөрөмжийн ахисан төвшний мэдлэгтэй, тусгай болон оношлогооны багаж хэрэгсэл хэрэглэх, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай
- Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой
- Техникийн англи хэлний мэдлэгтэй, англи хэлээр харилцан ойлголцох, техникийн ном сурах бичиг унших ойлгох чадвартай
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай