77181111 chemical@msmco.net
99083458 lkhagvasuren@msmco.net
MasterFlow® 810
ТАЙЛБАР ТОДОРХОЙЛОЛТ |
---|
MasterFlow 810 MasterFlow 810 нь барилгын ерөнхий инженерийн ажилд хэрэглэхэд зориулагдсан, агшиж багасахгүй, байгалийн гаралтай дүүргэгч бетон зуурмаг юм. MasterFlow 810 эдэлгээ урттай, өндөр/ эрт үеийн бат бөх чанартай.
САНАЛ БОЛГОСОН ХЭРЭГЛЭЭ
MasterFlow 810- ийг дараах байдлаар хэрэглэхэд тохиромжтой:
· Тулгуур суурийн хавтан болон багана
· Угсармал бетонон хавтан болон дам нуруу
· Гүүрний тулгуур хавтан
· Анкер боолт боох болон хашлага хийхэд
· Ивээс
· Нөхөөс, засварын ажил зэрэгт хэрэглэх боломжтой.
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, ДАВУУ ТАЛ |
· Өндөр бэхжилт- Эдэлгээ урттай, бат бөх чанартай хэрэглэхэд хялбар, богино хугацаанд ашиглалтад бэлэн болдог.
· Агшиж багасахгүй – Урсгал шингэн байдлаар байршуулах үед тогтвортой тэгш байдалд дотроо чийггүй хатаж, хатуурч бэхжидэг.
· Нөхөх хэсэгт жигд тархан урсан орох байдал- Нарийн хөндий хэсгийн нөхөхөд төвөгтэй зай, нүх сүвийг ч дарж, шавах шаардлагагүй бүрэн бөглөж нөхөх чадвартай.
· Ажиллах хугацаа урт – орчны температур өндөр үед ч 1 цаг хүртэлх хугацаанд цутгалт хийх боломжтой.
· Нягт, нягтаршил сайтай зуурмаг - Дотроо чийггүй хатаж, хатуурч бэхждэг.
· Хэмнэлттэй - Их хэмжээтэй зуурмагийг холиход бага ажиллагаа шаардана.
· Хэрэглэхэд хялбар - Холих тусгай төхөөрөмж шаардагддаггүй бөгөөд стандарт бетон холигч эсвэл зуурмагны хутгуур ашиглан саванд хольж хутгаж болно.
· Хлорид агуулаагүй- Бүтцэд нь хлорид агуулаагүй
· Загварчилсан Суурь хавтангийн техникийн нөхцлийн дагуу туршиж үзэхэд - Агшдаггүй зуурмагын үзүүлэлтийг бүрэн хангасан.
· Хөдөлгөөнтэй бетон зуурмаг – Урсамтгай шингэн зуурмаг байдлаас эхлэн зузаан нийвийдэх боломжтой байдалд цутгалт хийх боломжтой.
ТООЦООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ |
25 кг-ийн нэг уут MasterFlow 810 нь урсгал байдалтай шингэн буюу нийвийдэх боломжтой өтгөн зуурмаг болж холилдох үед дараах хэмжээний гарцтай болно:
4.5 литр ус нэмнэ. Гарц:13.5 литр зуурмаг нь 0.0135 м³
3.4 литр ус нэмнэ. Гарц: 12.5 литр зуурмаг нь 1 см зузаантай хучхад 1,35 м²