News
ҮР ТАРИАНЫ ШНЭКИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Газар тариалангийн ажилд хаврын бэлтгэл, тариалалт болон зуны ургалтын явцаас гадна намрын ургац хураах үе мөн нэн чухал байдаг билээ. Ургац хураах үед хэрэв тариан талбай дээр хоёр комбайн ажиллан, нэг нь буулгалт хийдэг бол танд үр бүтээмжтэй ажиллагаатай, хялбар маневрладаг үр тарианы шнэк хэрэгтэй юм. Та худалдаж авахаар төлөвлөж буй шнэкийн дараах чухал 7 шинж
чанарыг шинжээрэй:
- Жолоодлогын систем
Таны тариалангийн талбайд ямар жолоодлогын систем хамгийн тохиромжтой байх вэ? PTO (power take-off)-тай, цахилгаан, түлшний, гидравлик хөдөлгүүртэй зэрэг сонголтуудаас аль тохиромжтойг нь сонгох боломжтой. - Буулгалтын сонголт
Та ямар төхөөрөмжөөр буулгалтаа хийдэг вэ? Дүүжин бункер шаардагддаг уу гэдгийг бодолцож үзээрэй. - Шнэкийн хэрэглээ
Шнэк нь зөвхөн үр тариаг буулгахад ашиглах уу эсвэл ачихад мөн ашиглах уу, зөвхөн нэг зориулалтаар ашиглах уу эсвэл аль аль хэлбэрээр нь ашиглах уу гэдгийг тодорхойлоорой. - Агуулахуудад зориулсан сонголтууд
Үр тарианы хэвтээ энгийн агуулах, ачиж буулгах системтэй хэвтээ агуулах, конус хэлбэртэй агуулах эсвэл энгийн агуулахад зэрэг бүх төрлийн агуулахад ачиж буулгах сонголтоос та шнэкээ сонгох боломжтой. - Үр тарианы эсвэл шошийн сонголтууд
Шнэк нь зөвхөн үр тарианы ургац хураалтад ашиглах уу эсвэл илүү зөөлөн ачилт буулгалт шаардлагатай шош, буурцаг, вандуй зэргийн хураалтад ашиглах уу гэдгээс шалтгаалан туузан конвейер зэрэг нэмэлт хэрэгсэл ашиглах сонголттой юм. - Хүчин чадал
Шнэкүүд нь хүчин чадлын олон сонголттой бөгөөд хүчин чадал нь бага буюу цагт 0-3000 бушель байхаас эхлээд өндөр буюу цагт
6000-9000 бушель хүртэл байх боломжтой юм. Шнэкийн хүчин чадал нь агуулахын үр тариа тараагчийн хүчин чадалтай тохирч байх шаардлагатай гэдгийг анхаараарай. - Урт
Шнэкийн уртыг мөн хэрэгцээ шаардлагаасаа хамааран зөв сонгох хэрэгтэй юм. Шнэкүүд 7,9–33 метрийн урттай байдаг. Та шнэкийн шаардлагатай уртыг дараах тооцооллоор тооцоолоод үзээрэй: (Агуулахын хананы өндөр 1/2 агуулахын диаметр) × 1.4 = Шнэкийн урт.
Дээрх үзүүлэлтүүдээс гадна хэзээ ч орхигдуулж болохгүй үзүүлэлт ол аюулгүй байдал юм. Газар тариалангийн тоног төхөөрөмжүүдийг нийт ашигласан цагтай нь харьцуулсан судалгаагаар шнэк нь шиглалтын осол гарах өндөр магадлалтай техникүүдийн дунд багтсан байна. Шнэкийн бүх халхавчуудыг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэглэж хэвших хэрэгтэй бөгөөд ингэснээр гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм.
AGI Westfield брэндийн албан ёсны дистрибьютер MSM Групп ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та 7718 1111 дугаараас аваарай.