Mercedes-Benz A-Class

Минимал төрх, их биеийн архитектур, LED гэрэлтүүлэг гээд деталь нэг бүр нь A-Class загварыг бусдаас онцгойруулдаг. Зөвхөн гадна талдаа ч бус, салон дотор суурилагдсан технологийн шийдлүүд нь таны машинд суусан зорчигчдыг дахин гайхшируулах нь дамжиггүй. Урд эгнээний суудлуудад электрон удирдлага болон санах ой суурилуулж өгсөн бөгөөд агааржуулалтын системийг хоёр бүсийн давхар шүүлтүүртэй байхаар шийдсэн нь жолооч болон зорчигчдод жигд хүртээмжтэйн дээр илүү цэвэр агаараар амьсгалах боломжийг олгоно. Мөн салонд суурилан 64 өнгөөр тохируулах боломжтой Ambient LED туузан гэрлийн тусламжтайгаар та салоны доторх уур амьсгалыг өөрийн хүслээр өөрчлөөрэй. Mercedes-Benz компанийн зах зээлд анхлан нэвтрүүлсэн Active LED технологийг A-Class загварт суурилуулсан нь үзэгдэх орчинг нэмэгдүүлж, жолоодлогын аюулгүй байдлыг хангахад тусална.