Нээлттэй Ажлын Байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хөнгөн автомашины засварын багийн сүүлийн шатны оношлогоо, гэмтэл илрүүлэлтийг хариуцан ажиллах.
  • Хөнгөн автомашины засварын багийн оношлогооны чадварын сул талыг урьдчилан илрүүлж, ур чадварын хөгжлийн төлөвлөгөө гаргах.
  • VP Автомотив болон Борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан захиралд техникийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэн шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх.
  • Хэрэглэгчид, үйлчилгээний техникчид болон салбаруудын оношлогоо, асуудал шийдвэрлэхэд техникийн туслалцаа, зөвлөгөө өгөх.
  • Оношлогооны тайлан, үйлчилгээний гарын авлага болон техникийн баримт бичгүүдийг задлан шинжлэх, тайлбарлах, баг болон хэрэглэгчид мэдээлэл өгөх.
  • Хэрэглэгчтэй ёс зүйтэй, найрсаг харьцаж, засвар үйлчилгээтэй холбоотой асуулт, санал гомдлыг шийдвэрлэх.
  • Салбарын ажилтнуудад зориулсан сургалт, мэдлэг хуваалцах уулзалтууд зохион байгуулах.
  • Техникийн асуулга, үйлчилгээний хүсэлт, шийдвэрлэлтийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх.
  • Үйлчилгээний гүйцэтгэлийг хэмжих, сайжруулахын тулд тайлан гаргах.
  • Үндсэн гэмтлийг хурдан оношлох, дахин засвар багасгах, хэрэглэгч болон компанийн аль алинд нь ашигтай хурдан шийдвэр гаргах.
  • Хэрэглэгч, үйлчилгээний төв, хөнгөн автомашины засварын багийн хооронд гүүр болон ажиллаж, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх.
  • Mercedes-Benz болон бусад хөнгөн автомашины брэндүүдийн стандарт, зааврыг мөрдөж засвар, оношлогоог хийх.
  • Чанарын хяналтын баг болон үйлчилгээний багтай хамтран ажиллаж, тогтмол чанарын шалгалт хийж, үйлчилгээний чанарыг баталгаажуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерчлэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Автомашины инженерчлэлийн мэргэжлийн сертификат, эрхийн бичигтэй бол давуу тал болно.
  • Цагийн менежмент сайн, хугацаанд ажил гүйцэтгэх чадвартай байх.
  • Цахилгаан болон хяналтын инженерээр 10+ жилийн ажлын туршлагатай.
  • Цахилгааны зураг төсөл, PLC програмчлалын туршлагатай байх.
  • Автомашины салбарын автоматжуулалтын системийн мэдлэг сайтай байх.
  • Хэсэг хоорондын хамт олонтой уялдаа холбоотой ажиллах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

  • Амьдрах байраар хангана
  • Олон улсын тэргүүлэгч брэндүүдийн сургалтад хамрагдах боломж.
  • Эрүүл мэндийн даатгалын багц.
  • Ажилчдын унааны хөнгөлөлт.
  • Уян хатан ажлын цаг.
  • MSM группийн бүтээгдэхүүнүүдэд хөнгөлөлт эдлэх боломж.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Сар бүрийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангуудыг бэлтгэх, дүн шинжилгээ хийх (орлогын тайлан, төсөөлөл, төсөв ба гүйцэтгэлийн зөрүүгийн дүн шинжилгээ гэх мэт).
  • Санхүүгийн гүйцэтгэлийн чиг хандлага, эрсдэл болон сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлж, санал, зөвлөмж боловсруулах.
  • Жилийн болон улирлын төсөв, төсөөллийн үйл явцыг удирдан зохион байгуулах.
  • Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах боломж, эрсдэлийг судлах (санхүүжилтийн хувилбар, валютын ханшийн эрсдэл, хамгаалалтын арга гэх мэт).
  • Шийдвэр гаргалтад туслах загварууд боловсруулах, удирдлагын баг болон хэлтсийн менежерүүдэд шаардлагатай үед тайлан, шинжилгээ, тусгай төслүүдийн дэмжлэг үзүүлэх.
  • Санхүүгийн бүх функцүүдийг гүйцэтгэх: үнэлгээ, шинжилгээ, төлөвлөлт, төсөв, татвар, нэгтгэл, зардлын хяналт, төслийн хяналт болон санхүүгийн багийн үйл ажиллагааг удирдах.
  • Хөрөнгө оруулалтын хувилбар, боломж, зардал, элэгдэл, өгөөжийн хувь, ашгийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан зэрэгт дүн шинжилгээ хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй (CPA, CFA зэрэгтэй бол давуу тал).
  • Корпорацийн санхүү, санхүүгийн төлөвлөлт ба шинжилгээ, хөрөнгө оруулалт эсвэл холбогдох чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарсан 35%-ийн урамшуулал  
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • Өдрийн хоол
  • Гар утасны дугаар болон шатахууны хангам
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засварын төвд үр бүтээлтэй, чанартай засвар үйлчилгээ явуулах тухтай орчинг бүрдүүлэн ажиллах
  • Засвар үйлчилгээг явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хангамж, бэлэн байдлыг шалгах, зөрчил илэрвэл ажил эхлэхээс өмнө зөрчлийг арилгах
  • Засвар үйлчилгээний бүртгэлд дүгнэлт хийн, байнга давтагдаж байгаа эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоох, энэ талаар хамт олныг мэдээллээр ханган ажиллах
  • Хувиарлагдсан механикт засвар хийхдээ анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгөх, ажлыг чиглүүлэх
  • Засвар үйлчилгээг тогтсон хугацаанд (стандарт цагт нь) нь чанартай гүйцэтгэж байгаад хяналт тавих болон мэдээллэх, шаардлагатай тохиолдолд инженер болон холбогдох ажилчдаас дэмжлэг авах
  • Ажлын даалгаварт заагдсан бүх засвар үйлчилгээ, тогтсон хугацаандаа хийгдэж байгаа эсэхийг хянаж, гүйцэтгэлийг хангуулах,
  • Ажлын саатал эсвэл засвар үйлчилгээний ажил тогтсон хугацаандаа амжихгүй болсон тохиолдолд үйлчилгээний зөвлөхөд даруй мэдэгдэх
  • Засварын явцад нэмэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон тохиолдолд шаардлагатай бол үйлчилгээний зөвлөхөд даруй мэдээллэж, үйлчлүүлэгчээс нэмэлт засварын ажлыг хийх зөвшөөрөл авсны дараа үргэлжлүүлэн ажиллах
  • Ажлын явцад гарсан саатал зогсолт болон хугацаандаа дуусгаагүй засварын ажлын  шалтгааныг тогтоож, энэ талаар тэмдэглэл хөтлөн дүгнэлт хийж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Автомашин аж ахуй, үйлдвэрлэлийн механикжуулалт болон техник тоног төхөөрөмж чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Автын салбарт ажиллаж байсан туршлагатай 
  • Автомашин засварлах, оношлох, техникийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Жолооны В ангилалтай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Онлайн худалдааны  программуудыг бүрэн хариуцан захиалгын дагуу түгээлт, борлуулалт хийж ажиллах
  • Компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг oнлайн худалдааны бусад аппликейшн, вэб сайтуудаас (супермаркетуудын харъяа онлайн худалдааны сайтуудаас бусад) орж ирэх захиалгын барааг  хүргэгчид төрөл зүйл, тоо хэмжээг шалгаж хүлээлгэн өгөх
  • Онлайн худалдааны агуулахын барааны бүртгэл тооцоог бүрэн хариуцаж, орлого, зарлагын тайланг хөтлөн, тооцооны нягтлангуудаар тоолуулж, хянуулж ажиллах   
  • Харилцагч худалдан авагчаас авсан захиалгыг барааны төрөл болон харилцагч тус бүрээр Smart phone-д захиалга болгон бүртгэж, санхүүд өгч падаан хэвлүүлэх, урамшууллын хувь, бэлэг, бонусын барааны бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэн, өдөр бүрийн борлуулалтын тайланг нягталж шалган өгч байх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 
  • Онлайн борлуулалт, техникийн талаар мэдлэг, ойлголттой
  • Харилцааны өндөр соёлтой, үр ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах чадвартай
  • Арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Жолооны В ангилалтай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+Борлуулалтаас хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх   

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хуваарилагдсан брэндийн борлуулалт, захиалга, хүргэлтийг хариуцаж, хянах.
  • Өдөр тутмын борлуулалтын үйл ажиллагааг хянаж,  мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар жижиглэнгийн худалдааны борлуулалтын зорилтод хүрэх үйл ажиллагаа явуулна.
  • Техникийн дэмжлэг, шийдэлтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах.
  • Салбар дахь шинэ боломж, чиг хандлагыг тодорхойлох.
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу зөв мэдээлэл өгч, зөв бараа нийлүүлэх
  • Бараа бүтээгдэхүүн зарах болон авах үнийн санал бэлтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Монгол/Англи хэлний аман, бичгийн түвшин сайн
  • Борлуулалт, чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Техникийн болон эд ангиудын мэдлэг, сонирхол сайтай
  • MS office хэрэглээний программ ахисан түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал +Борлуулалтын урамшуулал олгогдоно
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Өдрийн хоол
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ачаа ачих, буулгах бaрaa материалыг хүлээн авах, хүлээлгэж өгөх, бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Байгууллагын дотоод стандартын дагуу бараа материалыг байршуулах
  • Бараа материалын бүртгэлийг үнэн зөв бүртгэх, хянах, хуваарийн дагуу тооллого хийх,
  • Бараа материал дутах, гээгдэх, эвдрэл гарсан тохиолдолд ахлах ажилтандаа цаг алдалгүй мэдэгдэх
  • Бүх бараа бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай савлаж, шошголсон эсэхийг шалгах
  • Аюулгүй ажиллагааны зохих хэрэгслийг өмсөх, ашиглах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр мэргэжлийн сургалтын төвүүдэд хамрагдан диплом гэрчилгээ эзэмшисэн байх
  • Нэг жилийн хугацаанд агуулахын орчинд ажилласан туршлагатай байх
  • Сэрээт ачигчын үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Жолооны  B  ангилалтай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа, хөнгөлөлттэй өдрийн хоол
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Борлуулагдах сэлбэгийн борлуулалт болон борлуулалтын багаас ирүүлсэн сервис үйлчилгээ орсон хүсэлтүүд. 
  • Утасны дуудлагад цаг тухай бүр хариулах үүрэгтэй. Дуудлага ирэх үед үйлчлүүлэгчтэй тохиолдолд, автомат мессеж үлдээн заавал эргэн залгана.
  • Сервисийн зөвлөхүүдэд бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг зөв алдаагүй тодорхойлон гаргаж үнийг энгийн агаар, газар болон яаралтайгаар гэсэн төрлүүдээр, нийлүүлэх хугацааны мэдээллийн хамт тодорхой гарган өгөх үүрэгтэй.
  • Сервисийн зөвлөхүүдийн хүсэлтэнд тухайн бүрт нь хариулж, үнийн санал гарган хүргүүлнэ.
  • Өөрийн хариуцсан брэндийн сэлбэг бараа бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянан захиалах шаардлагатай сэлбэгийн мэдээллийг 4 дөх өдөр бүр батлагдсан формыг бөглөн нөөц хяналтын зохицуулагчруу хүргүүлэх үүрэгтэй. 
  • Сервисийн зөвлөхийн шаардлагын дагуу зөв сэлбэг, эд анги, бараа материалыг нийлүүлэх, захиалах.
  • Оюу толгой дах төслийн сэлбэг захиалгыг бүрэн хариуцан ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, механик инженер болон бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  • Автомашины диллер компанид хамгийн багадаа 2 жил үйлчилгээний зөвлөх болон сэлбэгийн зөвлөхөөр ажиллаж туршлага хуримтлуулсан байх
  • MS Office болон ERP систем дээр ажиллах чадвартай байх
  • Автомашины сэлбэг, эд ангийн талаарх мэдлэгтэй байх.
  • Ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал 
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Дэлгүүрийн үйлчлүүлэгч, худалдан авагч нарт бүтээгдэхүүний бүрэн мэдээллээр хангах
  • Харилцагч нарт дэлгүүрийн үндсэн заал болон үнэ цэнтэй бүтээгдэхүүн байрлаж буй заалны хэсгийг танилцуулж бүтээгдэхүүн сонгоход туслах
  • Харилцагч, худалдан авагч нарын асуудалд шийдэл олох, асуулт, лавлагаанд түргэн шуурхай хариулах
  • Бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, шошго зэргийг тогтмол хянаж, үнэд өөрчлөлт орсон бол нэн даруй арга хэмжээ авах
  • Бараа бүтээгдэхүүний өрөлт хийх, дэлгүүрийн тавилга, шүүгээг хоосон байлгахгүй тогтмол хянах
  • Харилцагч бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн мөнгөөр болон картаар төлбөр тооцоо хийх
  • Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээн авч, илүүдэл барааг агуулахад хадгалах
  • Бүтээгдэхүүний буцаалтыг хариуцаж ажиллах
  • Дэлгүүрийн бүх бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж судлах ба борлуулалтад ашиглах
  • Харилцагч, худалдан авагч нарт найрсаг, эерэг үйлчилгээ үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах ур чадвартай байх
  • Өөрийгөө хөгжүүлдэг, бусдад үлгэр жишээч байх
  • Борлуулалт, ашиг орлого өндөрсгөж байсан түүх, туршлагатай бол давуу талтай
  • Компьютерийн ур чадвар өндөр байх,
  • Microsoft Dynamics дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин+Борлуулалтаас хамаарсан урамшуулал сар тутамд
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  
  • Оройн ээлжний унааны зардал

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Холбогдох хууль, дүрмийн дагуу толгой компанийн бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, үнэн зөв тайлагнах, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих
  • Охин компаниудын татварын тайлангуудад хяналт тавих, удирдлага, зөвлөмжөөр хангах
  • Аудит болон Татварын байгууллагын санхүү болон татварын тайлангийн хяналт шалгалтыг хариуцах
  • Татвартай холбоотой асуудлуудыг хууль журмын дагуу шийдвэрлэх, нэмэлт өөрчлөлт шинэчлэлийг судлах
  • Тооцооны нягтлан бодогчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, санхүүгийн болон татварын дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, дүгнэлт гарган удирдлагуудад тайлагнах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • НББ, санхүү, татварын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 5-оос дээш жил ажилсан байх
  • Татварын мэргэшсэн зөвлөх болон Мэргэшсэн нягтлан бодогч байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, сайжруулалт хийх ур чадвартай байх
  • Үнэлгээ, аудитын сургалт-д хамрагдсан бол – давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа, хөнгөлөлттэй өдрийн хоол
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Тухайн тээврийн хэрэгсэлд илэрсэн мөн бусад (үйлчлүүлэгчийн хүсэлтээс гадна) эвдрэл гэмтлийг ажлын картанд бичиж тэмдэглэх, шууд удирдлагадаа мэдэгдэх.
  • Үзлэг оношлогоог үнэн зөв, нямбай хийж эвдрэлийн шалтгааныг тогтоож, бүрэн гүйцэд засварлах. Хийж гүйцэтгэсэн ажлаа заавал дахин хянаж нягтлан, Чанарын хяналтын ажилтанд шалгуулах.
  • Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх.Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай багажнуудыг тусгай багаж хадгалах газраас захиалж авах ба зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэж цаг тухайд нь буцааж хүлээлгэн өгөх.
  • Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах.Хийгдсэн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ болон бусад хийгдсэн ажлын тухай ажлын тайлан/service report бичих, шууд удирдлагадаа тайлагнах.
  • Хариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүдээ бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, зориулалтын дагуу ашиглаж үзлэг үйлчилгээг (тосолгоо, чангалгаа) хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик инженер чиглэлээр баклаврын боловсрол эзэмшсэн
  • Шинэ төгсөгч байж болно
  • 2 хүртэлх жилийн ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал 
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  •  Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн мониторинг хийх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг тодорхойлох
  • Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд хяналт тавих
  • ХАБЭАБО-ны хэлтсийн тогтвортой үйл ажиллагааг хангахад бодит туслалцаа үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эрүүл ахуйчаар мэргэшсэн
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбогдолтой тайлан мэдээг гаргах, нэгтгэх, нэгтгэсэн тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хуулганы суурилуулалт, засварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн мэргэжлийн болон хувь хүний итгэл үнэмшилтэйгээр ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, чин сэтгэлээсээ засварыг хийж гүйцэтгэх,
  • Автомашины задаргааг брэндийн засварын гарын авлагын дагуу чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх,
  • Угсралтын ажил дуусахад бэхэлгээ, боолт зэргийг өөрийн гараар бүрэн шалгаж шалгалтын хуудас бөглөх,
  • Суурилуулалт, засварын ажлын явцад анзаарагдсан болон илэрсэн ямар нэгэн эвдрэл гэмтлийн шалтгаан, элэгдэж буй эд анги, ойрын хугацаанд хийвэл зохих засвар зэргийг ажиглан улмаар үйлчилгээний зөвлөхөөр дамжуулан үйлчлүүлэгчид мэдэгдэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллах, улмаар засварын төвийн ашигт ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Суурилуулалт, засвар эхэлсэн болон дууссан цаг, ажлын талаарх зарим хэрэгтэй мэдээллийг бүртгэж тэмдэглэх,
  • Суурилуулалт, засварын ажлыг компаниас баталсан стандарт, технологийн дагуу цэвэрч нямбай хийх,
  • Суурилуулалт, засвар хийлгэхээр орж ирсэн автомашинд засвар хийх бодит хугацааг гаргаж өгөх,
  • Ашигласан бараа материалыг тухайн автомашины засварын хуудсанд бүртгэж байх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр мэргэжлийн коллеж, их дээд сургууль төгссөн
  • 1-3 жилийн ажлын туршлагатай
  • Эсгүүр, дрилл өнгөлгөө, наалт хийх ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Засвар үйлчилгээний хэлтсийн front office буюу харилцагчийн үйлчилгээний хэсгийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж үйлчлүүлэгчийн хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхийг зорих ба үйлчилгээний зөвлөхүүдийг хариуцан удирдаж хэлтсийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх үндсэн үүрэгтэй. 

  • Үйлчилгээний зөвлөхүүдийн сургалт, хөгжил зэргийг удирдан чиглүүлнэ
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж дүгнэлт гарган шаардлагатай сайжруулалтыг манлайлах
  • Ажилчдын KPI болон борлуулалтын урамшууллыг тооцох, танилцуулах
  • Үйлчлүүлэгчийн автомашинд илэрсэн эвдрэл гэмтэл, техникийн доголдол, авахыг хүссэн болон авах шаардлагатай засвар үйлчилгээний талаар үйлчлүүлэгчээс асууж тодруулан хамтран ярилцаж, зөвлөгөө өгсний үндсэн дээр хийгдэх засвар үйлчилгээг тогтох.
  • Өдөр тутмын болон сарын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг шууд удирдлагад тайлагнах
  • Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчийг засварын заал руу дагуулан орж автомашины гэмтэлтэй эд ангийг харуулах, тайлбар өгөх, Инженер болон Механиктай уулзуулах зэргээр шаардлагатай мэдээллийг өгөхөд дэмжлэг үзүүлэх.
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид анхаарлаа хандуулах болон тэдний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Автомашин аж ахуй, үйлдвэрлэлийн механикжуулалт болон техник тоног төхөөрөмжийн бакалавр зэрэгтэй
  • Автын салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны ур чадвар өндөртэй, ёс зүйтэй
  • Тайлан мэдээ боловсруулах, тайлагнах чадвар сайтай
  • Шийдвэр гаргах, удирдан чиглүүлэх, зөв зохион байгуулах чадвартай
  • Бизнес сэтгэлгээ, худалдааны ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал 
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйлчлүүлэгчийн болон шинэ автомашинд хамгаалалтын хуулгыг өндөр чанартай суурилуулах ажилд хяналт тавих ба хуулганы багийг удирдан зохион байгуулах, борлуулалтын зорилтыг биелүүлэх болон бусад баг хэлтэстэй хамтран ажиллан дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Авто болон техник технологийн үндсэн суурь мэдлэг чадвартай
  • Ижил төрлийн ажлын туршлагатай, ХАБЭА-н талаар ойлголттой
  • Харилцааны ур чадвар болон багаар ажиллах чадвар өндөртэй
  • Тайлан төлөвлөгөө боловсруулах, танилцуулах чадвартай
  • Нягт нямбай, ёс зүйг баримталдаг байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал 
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ложистикийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд ложистикийн үйл ажиллагааны бүртгэлийг бүрэн зөв бүртгэх, үнэн зөв эсэхийг нягтлах, тайлан бэлтгэхээс гадна тээвэр зууч, холбогдох талуудтай харилцах, удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэй.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Ложистик эсвэл Олон Улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Олон улсын тээвэр, ложистикийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Microsoft Dynamics 365, Power BI болон компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх
  • Харилцааны болон илтгэх ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хөргөлтийн машины хөргөгч угсрах 
  • Хөдөлмөрийн Аюулгүй байдлыг чанд баримтлах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик чиглэлийн мэргэжлээр курс, коллежд суралцаж мэргэжлийн үнэмлэх олж авсан бол давуу тал болно
  • Цахилгаанчин, гагнуур, барилгын туслах хийж байсан туршлагатай 

Нэмэлт мэдээлэл

Гэрээт ажилтан

(Төслийн хугацаа 2 сар үргэлжилнэ, өдрийн 100,000 төгрөг цалинтай)

Ажлын цаг:1-5 өдөр 8:00-17:00 цагийн хооронд)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хуулийн хэлтсээс эцэслэн боловсруулсан бүх төрлийн загвар гэрээ, загвар гэрээний өөрчлөлтийн (updated version) бүртгэл хөтлөх
  • Компанийн хэмжээнд байгуулагдсан гэрээг дугаарлах, бүртгэх, гэрээний эх хувь болон электрон хуулбарыг хадгалах, 
  • Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, бусад баримт бичгийн эх хувийг хадгалах, бүртгэх, хүчин төгөлдөр байдалд хяналт тавих, сунгалт, нэмэлт өөрчлөлт хийлгэх,
  • Хуулийн хэлтсийн удирдлага, хуульчдаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд (outsource)-ийн ажлын хуваарь, тайлан гаргуулах, хяналт тавих, уулзалт товлох, зохион байгуулах,
  • Хуулийн хэлтсээс боловсруулах загвар гэрээнүүдэд санал өгөх, бодлого, журмын төсөлд санал өгөх,
  • Компани зайлшгүй дагаж мөрдөх нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, стандартын жагсаалт гаргах, шинэчлэх, ажилтнуудад таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах,
  • Компанийн хэмжээнд даатгалтай холбоотой ажлуудыг хариуцан гүйцэтгэх, гэрээний төсөл, даатгалын бодлогод санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хууль, эрх зүйн болон холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Хуульчийн туслахаар, эсхүл даатгалын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Хууль тогтоомжийг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн
  • Баримт бичгийн бүртгэл хөтлөх чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Геологи өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн түрээс болон борлуулалтын стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
  • Даалгасан бүтээгдэхүүний борлуулалтыг зах зээлд нэвтрүүлэх
  • Үйлчлүүлэгчидтэй мэргэжлийн үр дүнтэй харилцааг хадгалах
  • Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх
  • Түрээсийн хэрэгслийн сарын тайланг бэлтгэж ханган нийлүүлэгчид илгээх
  • Ахлах менежер, маркетингийн багийн дэмжлэгтэйгээр багаж хэрэгслийг сурталчлах зорилгоор аливаа маркетинг сургалт, боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хэрэглэгчид хүргэхийн тулд дотоод нэгжүүдтэй холбоотой ажиллах
  • Баримт бичгийн хяналтын журмын хэрэгжилтийг хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Геологи болон холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • 2-с дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Монгол, англи хэлээр аман болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх.
  • MS Word, Outlook, PPE, Excel программууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах, хэлэлцээр хийх, харилцах ур чадвар сайтай.

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал + Борлуулалтын урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Гаалийн агуулахад буусан бараанд онцгой албан татварын акц тогтсон зааврын дагуу наах хуулах, компанийн стикер хэвлэмэл шар логог наах
  • Гаалиас бараа авахад ложистикын ажилтан, агуулахын няравт туслан барааг өрж хураах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бүрэн дунд боловсролтой 
  • Цаг барих чадвартай, тууштай ажиллах

Нэмэлт мэдээлэл

Ажлын цаг : Өглөө 7:30 ажлаа эхлэн 4:30 цагт тарна.

Цалин хийснээр бодогдоно. 

Сонгинохайрхан дүүрэг болон Хан Уул дүүрэгт гэртэй бол давуу тал болно.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Индастриалын газар, хэлтэс, нэгжүүдийн борлуулалтын зорилтод хүрэхэд дэмжих маркетинг стратеги, харилцааг удирдах
  • Борлуулалтыг дэмжих контент стратегийг боловсруулж, сувгийг оновчтой сонгож
  • Бүхий л контентыг брэнд бүүкийн дагуу чанар, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэж цахим хуудас, сошиал медиа, и-мэйл мөн дотоод сувгуудаар сурталчлан таниулна.
  • Индастриалыг төлөөлөн ярилцлага өгөх, контент гаргах тохиолдолд холбогдох газар, хэлтэстэй зөвшилцөн гаргах ба зохих удирдлагаас удирдамж зөвлөмж авсан байна.
  • Продюсер, дизайнер болон индастриалын газар хэлтэс албадтай хамтран ажиллана.
  • Гаргасан төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд, чанарын өндөр түвшинд ажлуудыг гүйцэтгэхэд удирдаж, хяналт тавих.
  • Контент стратегийн хүрээнд багтаа хяналт тавин контентын гарц, чанарт багийн хамтаар төгс гүйцэтгэлд тэмүүлэн ажиллах
  • Индастриалтай хамтран ажилдаг вендор байгууллагын хамтын ажиллагаа , МСМ-тэй байгуулсан гэрээ зорилтод хүрэхэд багаа удирдан манлайлан ажиллах
  • Вендор талаас ирэх эксперттэй уялдуулан уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтад багаа удирдан ажиллах, оролцох
  • Шинээр брэнд нэмэгдэх, гарын үсэг зурах, хэвлэлд нийтлэх ажлыг зохион байгуулах
  • Онсайтад зочлох, туршлага судлах ажлууд

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, санхүү, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Холбогдох чиглэлийн магистрын зэрэгтэй бол давуу тал болно
  • Маркетингийн менежерээр доод тал нь 2 жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Борлуулалтыг нэмэгдүүлэх, Хэлцэл оновчтой хийх, Баг удирдах ур чадвар, Дүн шинжилгээ хийх программууд дээр ажиллах ур чадвартай байх 
  • Жирэмсний амралттай байгаа ажилтны оронд түр орлон ажиллах ажлын байр

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Шингэн хүнсний борлуулалтын суваг бүрийн орлого, зарлага, ашгийн тооцооллыг санхүүгийн шинжээч нарын илгээсэн тайлантай тулган, үр ашгийн тооцоолол, хугарлын цэгийн шинжилгээ, анализыг хийж удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах зорилготой мэдээллүүдээр ханган ажиллах
  • Шингэн хүнсний харилцагч нарын авлага, зээлээр нийлүүлсэн барааны мэдээллийн дэлгэрэнгүйг тайлан байдлаар гарган удирдлагуудад тогтмол танилцуулах, шаардлагатай тохиолдолд бэлтгэсэн тайлан, мэдээллээ компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд ярьж танилцуулах, бичиж мэдээлэх. Нийт борлуулалтын нийт авлагад эзлэх зохистой дүнд хяналт тавьж ажиллах   
  • Барааны борлуулалтын таамаг, хэтийн төлөв, нэгж бараанаас олох ашгийн тооцоолол, үнийн тооцооллыг хийх, хянах, удирдлагуудыг мэдээллээр хангах
  • Нийлүүлэгч, харилцагч нараас хийх гадаад барааны захиалгын тооцооллыг үлдэгдэл, борлуулалтын таамаг, төлөвлөгөөнд үндэслэн хийж батлуулан илгээж, хүлээн авах хүртэлхтэй холбоотой харилцааг холбогдох алба хэлтэстэй хамтран хийх   
  • Гаалиас бараа татан авахтай холбоотой ажлуудыг удирдлагаар ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан
  • Дистрибьюшны борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  •  Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж бүтээлчээр шийдэл гаргах чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төсөл, барилгатай холбоотой засвар үйлчилгээ гүйцэтгэгчээс үнийн санал авч журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийхэд туслалцаа үзүүлэх, төсөв гаргах, болон гүйцэтгэгчийн ажилд хяналт тавин ажиллах
  • Шууд удирдлага дахь багийг удирдан зохион байгуулж, гэрээт компаний ажлыг зохион байгуулалтаар хангах,
  • Барилга, байгууламжийн хэвийн ашиглалтыг хангах зорилгоор Барилгын ашиглалтын дэвтэр хөтөлж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, төлөвлөгөөт болон яаралтай засвар үйлчилгээг гүйцэтгүүлж, хяналт тавих
  • Барилгын сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлтийн системд хийгдсэн өөрчлөлтийг холбогдох зурагт тухай бүрт нь тусгах
  • Засвар үйлчилгээний хүсэлтэд хариу өгч шаардлагатай арга хэмжээ авч, ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх
  • Шууд удирдлагадаа ажлын явцыг мэдээлж, хугацаат тайлан гаргах
  • Асуудлыг удирдлагад танилцуулан, шийдвэрлэх арга замыг инженерийн шийдлийн дагуу зөв оновчтой хэлбэрээр санал болгох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Архитектор, Төсөвчин, Дулааны инженер, Барилгын инженер менежмент чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажилласан 2+ хүртэлх жилийн туршлагатай
  • Төсөл хөтөлбөр хэрэгжилтэд  мөн баг удирдан ажиллаж байсан туршлагатай
  • Төсөв гаргах ба тайлагнах ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх  

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ажилтнуудад мэдээллийг оновчтойгоор боломжит нийгмийн сүлжээ болон дотоодын сувгуудыг ашиглан хүргэх замаар ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Дотоодын бүх зар, мэдээллийг бүх сувгаар хүргэж мэдээллийн урсгалыг хангаж, идэвхжүүлэх
  • Дотоодын сургалт, болсон арга хэмжээний талаар мэдээллийг ажилтнуудад хүргэх
  • Мэдээлэл түгээх, идэвхжүүлэлт хийхэд загварыг МСМ-ийн өнгө төрхтэй нийцсэн загварыг дизайнерын ажлын төлөвлөгөөнд оруулж, дизайн гаргуулах
  • Дотоодод зохион байгуулах шинэ санал санаачилгад хувь нэмрээ оруулах
  • Дотоодод үйл ажиллагаа, мэдээллийг түгээж идэвхжүүлэлт хийхэд бусад холбогдох хэлтэс, нэгжтэй холбогдож хамтран ажиллах
  • Дотоодод гаргасан постер, мэдээллүүдийн талаар долоо хоног бүр мэдээлэл, тайлан бэлтгэн гаргах
  • Байгууллагын дотоод үйл ажиллагааны календарийг хөтөлж, санамж, мэдээллийг төлөвлөлтийг дагуу түгээх
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажил олгогчийн брэндийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох,
  • Ажил олгогчийн брэндийг хөгжүүлэх талаар санал санаачлага гарган ажиллах
  • Ажлын зарын сувгуудын хөгжүүлэлт, сайжруулалтад санал гарган хүний нөөцийн хэлтэстэй хамтран ажиллах
  • Ажил олгогчийн брэндинг, ажил олгогчийн давуу талуудыг илэрхийлсэн контент хийж хөгжүүлэх
  • Компанийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эвент үйл ажиллагааны мэдээллийг нийт ажилтнуудад хүргэх, түгээх
  • Дотооддоо зохион байгуулагдсан ажлуудын тайлан мэдээллийг ойлгомжтой, логик дэс дараалалтай нийт ажилтнуудад компанид хүлээн зөвшөөрөгдсөн бүх сувгаар хүргэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг менежемент, Бизнесийн удирдлага,Маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Сэтгүүл зүйн төрөл зүйлээр найруулан бичих, редакторлах, орчуулга хийх, контент ур чадвартай
  • 2-3 жил энэ салбартаа ажилласан туршлагтай байх
  • Бичгийн болон ярианы Advanced түвшний англи хэлтэй
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвартай, хэлцэл сайн хийж чаддаг байх
  • Жирэмсний амралттай байгаа ажилтны оронд түр орлон ажиллах ажлын байр

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засвар үйлчилгээ, Хуулганы төвийн үйл ажиллагааг хариуцан, багийн үр ашигтай удирдан чиглүүлсэнээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр төвшинд байлгах
  • Удирдлагаас тогтоосон борлуулалт, ашгийг төсөв, зорилтод хүрэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах
  • Засвар болон Үйлчилгээний бүх явцад стандарт нэвтрүүлэн, тасралтгүй сайжруулан ажиллах зэрэг үндсэн үүрэгтэй.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага эсвэл Механик инженерийн бакалавр зэрэгтэй
  • Авто зах зээл эсвэл аливаа үйлчилгээний салбарын удирдлагын түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Монгол болон Англи хэлний ярианы болон бичгийн чадвар өндөртэй
  •  Удирдан зохион байгуулах чадвартай
  • Харилцааны ур чадвар болон хэлэлцээр хийх чадвар сайтай
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай эсвэл техникийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • УБ Засварын төвд ирсэн тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар, үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
  • Харилцагчаас өгсөн дуудлага болон харилцагчтай хийгдсэн гэрээний дагуу харилцагчийн ажлын байранд очиж тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, ажлын байрны дүрэм журмыг мөрдөж, аюулгүй ажиллахХариуцан ажиллаж буй багаж, тоног төхөөрөмжүүд (автомашин, токарийн машин, өрмийн суурь машин, гидр шахуурга, хийн компрессор, гар багажууд гм) дээр өдөр тутам үзлэг, үйчилгээ (тосолгоо, чангалгаа) хийнэ.
  • Төлөвлөгөөний дагуу засварын төвийн багаж, тоног төхөөрөмжүүдэд засвар (тосолгоо, чангалгаа) болон техник үйлчилгээ хийх.
  • Эвдрэлийн шалтгаан оношийг зөв олж тогтоох, эвдрэлийн шалтгааныг бүрэн гүйцэд засварлах.
  • Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийх.
  • Ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх. Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь түргэн шуурхай гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, холболт суурилуулалтын ажилд биечлэн оролцож, хамтран ажиллагсдад үлгэр дууриал үзүүлэх, тэднийг сургах үүрэгтэй.
  • Тоног төхөөрөмжийг ажлын байранд суурилуулалт холболт хийхэд шаардлагатай ажлын болон материалын тооцооллыг хийх.
  • Хийгдсэн засвар үйлчилгээ, холболт суурилуулалт, шалгалт тохиргооны ажлын тухай SERVICE REPORT бичих, удирдах ажилтнуудад тайлагнах
  • Өдөр тутам хийгдсэн ажлын тухай тайлан бичих, удирдах ажилтнуудад тайлагнах.
  • Шаардлагатай тохиолдолд багийн бусад гишүүнд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх,

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механикийн чиглэлээр их дээд сургууль болон коллеж төгссөн
  • Уул уурхайн механикаар ажиллаж байсан туршлагатай
  • Аюулгүй ажиллагааг дагаж мөрдөн ажилладаг байх
  • ANSUL галын системын мэдлэгтэй бол давуу тал болно
  • Уг ажлын байр нь УБ хотод байрлах (өдрийн 8 цаг) ба шаардлагатай тохиолдолд уурхайн талбаруудад томилолтоор ажиллах боломжтой байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа өргөх машин механизмын ашиглалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж магадлах
  • Краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, үечилсэн үзлэгийн дэвтрийг хөтлөх ба илэрсэн гэмтлийг тухайн үед нь засч арилгах
  • Кран, түүний зам, ачаа баглан оосорлох хэрэгсэлд үзлэг хийх замаар бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Уул уурхай, барилга, хүнд машин механизмын механик инженер, кран өргөх механизмын инженер мэргэжилтэй
  • Шинэ төгсөгч байж болно
  • Гидравлик, хийн тоног төхөөрөмжийн ахисан түвшний мэдлэгтэй, тусгай болон оношлогооны багаж хэрэгсэл хэрэглэх, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай
  • Улаанбаатар хотод байрлаж ажиллах ба шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутаг, уурхайн талбаруудад томилогдон ажиллах боломжтой (Томилолтын үед нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрууд тооцогдоно). 

Хэрэв та манай компаниас зарласан нээлттэй ажлын байрыг сонирхож байгаа бол Анкет бөглөж илгээх эсвэл CV-гээ hr@msmco.net хаягт илгээнэ үү.

Та манай Хүний нөөцийн санд анкетаа бүртгүүлж, цаашид зарлагдах ажлын байранд бүртгүүлэхийг хүсвэл Анкет бөглөж илгээнэ үү .