Mercedes Benz AMG GT

Mercedes-AMG GT 4 Door Coupe AMG GT загварын гайхалтай хүч, төгс жолоодлого танд урьд өмнө мэдэрч байгаагүй эрх чөлөөг мэдрүүлнэ. 2018 онд танилцуулагдаж 2019 оноос эхлэн хэрэглэгчдийн гарт хүрсэн цагаасаа спорт машины хүч чадлыг жолооч болон зорчигчдод мэдрүүлснээр дэлхий даяарх олон хэрэглэгчдийн таашаалд нийцжээ. Mercedes-AMG үүсэл 1967 оноос эхлэн Германы хуучин тосгонд мотоспортод дуртай хоёр инженер Мерседес Бензийн суудлын автомашинуудыг уралдааны машин болгон хувиргаж эхэлсэн нь одоогийн Mercedes-Benz AMG гражын эхлэл байжээ. Өнөөдөр AMG нь дэлхийн өнцөг булан бүрт хүсэл тэмүүлэл, эрх чөлөө хийгээд сайхан амьдралын билэг тэмдэг болсоор байна. AMG гражын машин бүрт жолоодлогын төгс гүйцэтгэлийг шингээхийн тулд дэлхийн шилдэг дизайнер, инженерүүд зүтгэдэг билээ. Гүйцэтгэхийн тулд төрсөн, илүү сайн ажиллахын тулд хөгжсөн Mercedes-AMG нэрийн дор харьяалагддаг автомашин нэг бүрийн хөдөлгүүрийг гараар угсардаг бөгөөд ингэснээр хөдөлгүүр илүү найдвартайн дээр өндөр ачаалал даах чадвартай болдог билээ. AMG GT 4 Door загварын хувьд түлшний даралтаас эхлээд яндангийн хоолой хүртэлх машины эд ширхэг бүрийг таны хүсэлд нийцүүлэн урласан байдаг. Хүн бүрд тохирсон жолоодлогын горим AMG GT 4 Door автомашинд суурилагдсан 4 төрлийн (Individual, Comfort, S, S+) жолоодлогын горим нь автомашины амортизатораас эхлээд хөдөлгүүр, хурдны хайрцаг, тэр ч бүү хэл яндангийн ажиллагааг өөрчилдөг. Та өөрийн мэдрэмж хийгээд замын нөхцөлд тохируулан сонгоорой.
Хөдөлгүүр3000cc
Хөтлөгч системБүх дугуй хөтлөнө
Мушгих хүч369 lb-ft @ 1,800 rpm
Морины хүч 367м.х
Дээд хурд, хурд авалт316км/ц, 4.8сек / 100км/ц
Шатахуун зарцуулалт9.4-9.1л/100км
Шатахууны багтаамж65Л
Урт (м)5,053 м
Өргөн (м)2,069 м
Өндөр (м)1,455 м
Цэвэр жин (кг)1,970 – 2,380 кг
Тэнхлэг хоорондын зай2,951 м
Дугуйны хэмжээУрд – 255/45/19; Хойд – 285/40/19
Суудал2 эгнээ 4 суудал