Mercedes-Benz E-Class

E-Class ангиллын W124 загвар анх 1993 онд олон нийтэд танилцуулагдсанаас хойш түүний их биеийн ерөнхий шинж чанар алдагдаагүй өдийг хүрсэн нь түүнийг үе дамжин дурсагдадахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Түүнд илүү зүйл нэг ч үгүйн дээр дутуу зүйл ч ховор. Бизнес ангиллын автомашинд дурлагч хэн бүрийн хэрэгцээ хүсэлд яв цав нийцдэг гэдгээрээ Mercedes-Benz E-Class бусад автомашинаас ялгардаг. E-Class нь таны аялал бүрийг илүү аюулгүйн дээр хялбар болгоход туслах олон төрлийн технологийг дотроо агуулсан байдаг билээ. Жишээ нь та түүнээс навигаци тохируулахыг, эсвэл ямар нэгэн зүйл сануулахыг асууж болно. Тэр яг л таны хэлснээр бүх зүйлийг тохируулж, таныг зөвхөн аюулгүй жолоодлого хийх боломжийг олгоно. Хотын эрчим ихтэй замын хөдөлгөөнөөс авхуулаад хөдөөгийн цэлгэр талд ч танд туслах функц E-Class-д хангалттай бий. Эргэх дохиог товших төдийд эгнээ байр сольж, хол замд хурдаа түгжиж, тэр ч бүү санаандгүйгээр хурд хэтрүүлэхгүй байхад тусална. Ингэснээр та ямар нэгэн стрессгүй, амар амгалан аялах боломжтой.