Mercedes-Benz GLC

ДИЗАЙН Спорт машин заавал 2 хаалгатай байх албагүй шүү дээ. Mercedes-Benz GLC Coupe нь спортлог хэв шинжийг илүү уужим зай, цэлгэр харагдацтайгаар та бүхэнд санал болгож байна. Түүний хурдан хийгээд дэгжин төрх, LED их гэрэл болон 3 хэмжээс LED хойд гэрлүүд бусдад өндөр сэтгэгдэл үлдээх нь дамжиггүй. ИННОВАЦИ GLC Coupe нь таны харж, сонсож, тэр ч байтугай ярилцаж болохуйц технологийн дэвшилтэт шийдлүүдийг өөртөө агуулсан. Зах зээлд тэргүүлэх зэрэглэлийн эдгээр технологиудын тусламжтайгаар та илүү хялбар хийгээд аюулгүй жолоодлого гүйцэтгэх боломжтой. ТЕХНОЛОГИ GLC Coupe загварт суурилагдсан 64 өнгөөр хувирах боломжтой LED Ambient Light нь танд салоны доторх уур амьсгалыг хурууны үзүүрээр л удирдах эрх чөлөөг олгоно. 10.25 инчийн төв дэлгэцтэй Apple CarPlay™ болон Android Auto функц ашиглан гар утастайгаа холбох нь таны аяллыг хялбар хийгээд аюулгүй болгоно.