Mercedes-Benz GLE 450 4matic Coupé

Mercedes-Benz группийн анхны Coupe SUV болон танилцуулагдсан GLE Coupe нь спорт автомашины хурд хүч хийгээд SUV автомашины тав тухыг нэг дор агуулсан тансаг зэрэглэлийн автомашин билээ. GLE Coupe-д суусан хүн бүр өөрийн хүссэнээр тохируулах боломжтой дөрвөн бүсийн агааржуулах систем, халах болон хөрөх функц бүхий суудлууд гээд жолооч болон зорчигч нэг бүрийн тав тухыг хангах технологи суурилагдсан бөгөөд тэдний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хоёрдугаар эгнээний болон хажуугийн аюулгүйн дэр, PRE-SAFE систем, ослоос сэргийлсэн автомат зогсолтын системтэй. Мөн GLE загварын хаалга болон шилнүүд дуу болон дулаан тусгаарлах тусгай аргаар боловсруулагдсан байдаг бөгөөд нэмэлтээр Германы алдарт Burmester® хөгжмийн систем нийт 13 спикерийн хамт суурилагдсанаар таныг илүү тухтайгаар аялах нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Хөдөлгүүр3000cc
Хөтлөгч системAll-wheel-drive
Мушгих хүч369 lb-ft @ 1,600-4,500 rpm
Морины хүч 362hp
Дээд хурд, хурд авалт195 km/h, 5.5 second / 100km/h
Шатахуун зарцуулалт8,7-9,0L/100km
Шатахууны багтаамж65L
Урт (м)4,892m
Өргөн (м)2,004m
Өндөр (м)1,797m
Цэвэр жин (кг)2220 kg
Тэнхлэг хоорондын зай2,915m
Дугуйны хэмжээ275/55R19 MT Tires
Суудал2 row 5 seats