Mercedes-Benz C-Class

Mercedes-Benz C-Class ангиллын автомашинууд соортлог хэв шинжийг салоны уужим зай, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийн хамт хослуулж чадсанаараа хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг. Салоны төв хэсэгт байрлах босоо хэмжээс бүхий 11.9 инчийн мултимедиа дэлгэц нь таны автомашины бүх тохиргоог дотроо агуулах бөгөөд жолоодлогын аюулгүй байдлыг хангахаас өгсүүлээд автомашинтай холбоотой бүхий л тохиргоог эндээс хийх боломжтой. Харин 12.3 инчийн дижитал хянах самбар нь жолоочид шаардлагатай мэдээллээ нэг дороос авах боломжийг олгох бөгөөд жолооч өөрийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн хүссэн хэв маягаараа өөрчлөх боломжтой.