Бидний тухай
МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш нийт 670 гаруй мэргэшсэн, чадварлаг ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.
Удирдлагын баг
Алсын хараа
МСМ Групп нь нийт ажилтан, харилцагч, түншүүдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх замаар нийгмийн хариуцлагатай, секторын тэргүүлэгч байгууллага байхыг эрмэлзэнэ. Бид тогтвортой хөгжлийн зарчмуудтай уялдсан бизнесийн үйл ажиллагааг хамтын ажиллагаа, идэвх санаачилга, шийдлийг эрхэмлэгч хамт олны эрх тэгш оролцоотойгоор хүргэнэ.
Эрхэм зорилго
МСМ Групп нь хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бараа, үйлчилгээг нийлүүлдэг. Бид аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага, ёс зүй, чанарыг эрхэмлэн дээдэлж, харилцагч түншүүдтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаатай байхыг зорилгоо болгон ажиллана.
Үнэт зүйлс
НЭГ МСМ-ийн үнэт зүйлс
Итгэлцэл
Найдвартай, шударга, итгэл даахуйц компани байх нь бидний харилцааны үндэс суурь юм. Энэ нь манай ажилтнууд, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд болон оролцогч талуудтайгаа харилцах найрсаг, харилцан ашигтай, чин сэтгэлийн холбооны үндэс болно.
Бизнес сэтгэлгээ
Өсөлт, хөгжлийг дэмжсэн энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг олгох нь бидний үүсгэн байгуулагчдын өв бөгөөд бид үүнийг тууштай үргэлжлүүлэн хөгжүүлдэг. Бид үүнийг “май загасны мөн чанар” (mackerel spirit) гэж нэрлэдэг.
Хянамгай байдал
Эрсдэл хүлээх нь бизнесийн салшгүй хэсэг. Харин энэхүү эрсдэлийг болгоомжтой төлөвлөх, хянах, эрүүл ухаанаар үнэлэх, хяналт тэнцвэртэй удирдах нь бидний бие даасан байдал болон урт хугацааны тогтвортой байдлын үндэс юм. Бэлтгэлтэй хүнд боломж үргэлж тааламжтай байдаг.
Тууштай байдал
Өөрсдийн ажил үүрэгтээ төвлөрч, хариуцлагатай хандах, амласнаа биелүүлэх нь үйлчлүүлэгчид, хамт олны гишүүд, бизнесийн түншүүддээ үзүүлэх халамж, итгэлцлийн үндэс юм.
Түншлэл
Аль ч түвшинд – багийн гишүүдийн хувьд, компанийн хэлтсүүдийн хувьд, эсвэл бизнесийн түншүүдийн хувьд – бид олон талт байдлыг хүндэтгэж, хамтын ажиллагааг эрхэмлэж, тал бүрийн оруулж буй үнэ цэнийг үнэлдэг.
Бидний түүх
Бодлого, журам
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО
МСМ Групп ХХК нь бид бүхий л үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх замаар нийт ажиллагсад болон бидэнтэй хамтран ажиллаж байгаа хэн бүхнийг эрүүл, аюулгүй ажлын байраар хангах болно. Бид бүс нутагтаа, салбартаа тэргүүлэгч компани байхыг, мөн үнэт зүйлстэйгээ нийцсэн үйл ажиллагаа явуулах, ажиллагсдадаа санаа тавих, хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж ажиллана.
Дэлгэрэнгүй
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
МСМ ГРУПП ХХК нь өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг ухамсарлаж байдаг. Бид тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмждэг бөгөөд эрхэлж буй бизнесийн бүх үйл ажиллагаандаа байгаль орчны хувьд хариуцлагатай байхыг чухалчилдаг.
Дэлгэрэнгүй
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү нууцлалын бодлого нь МСМ Групп ХХК болон түүний охин компаниуд (“Бетастар” ХХК болон ”Дэлхийн Шилдэг Техник” ХХК)-ийн (цаашид хамтад нь “МСМ Групп” гэх) гаргасан бүх онлайн платформуудад (вэбсайт, имэйл, гар утасны болон вэбэд суурилсан програмууд г.м) хэрэглэгдэнэ.
Энэхүү нууцлалын бодлого нь МСМ Групп таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.
Дэлгэрэнгүй
ЧАНАРЫН БОДЛОГО
Чанарын үзүүлэлт, бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа тогтмол сайжруулан ажилласнаар хэрэглэгчдийн шаардлагыг хангаж, улмаар давуулан биелүүлнэ.
Дэлгэрэнгүй