Mercedes-Benz GLA

Энгийн, гэхдээ тансаг байдлаа орхигдуулаагүй. GLA шиг авсаархан Мерседес Бенз хүртэл тансаг хэрэглээнд нийцдэг. Урд эгнээний суудлууд автомат тохируулгатайн дээр санах ойтой. Агааржуулалтын систем нь хоёр бүстэй, давхар шүүлтүүртэй. Аль хэдийн том орон зайг бүр уужуу болгож мэдрүүлэх автомат удирдлага бүхий панаромик нээлхий хүртэл түүнд бий. Аюулгүй, хялбар Хотын давчуу булангаас эхлээд замын бариу өнцөг хүртэл GLA нь хөнгөн явдалтайн дээр маневрлахад хялбар байдаг. Турбо бүхий хөдөлгүүр, цул хэв маяг нь таныг илүү итгэлтэйгээр жолоодох боломжийг олгоно.. Илүү багтаж, Илүү тохирно GLA нь таны хэрэгцээнд тохирон хувьсах чадалтай. Түнний илүү том зай нь дэлгүүр хэсэх, ачаа хадгалах хийгээд аян замд гарах таны бүхий л хэрэгцээнд төгс тохирно. Тээшний автомат хаалга, 40/20/40 харьцаа бүхий арын суудал нь танд хэрэгтэй бүгдийн хялбараар агуулах болно.