БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ КОКТЕЙЛИЙН ЭРИН ҮЕ

Нийтлэгдсэн он сар: 2024.01.15

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ “уур амьсгалын өөрчлөлт”, “экологийн тэнцвэртэй байдал”, “байгалийн нөөц шавхагдах аюул” зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулан, шинэ нөхцөл байдалтай тулгарсан эрин үед ирээд байгаа билээ.

Энэ бүхнийг дагаад бидний шимтэн уух дуртай коктейлийг ч мөн экологид ээлтэй аргаар хийх боломжийг эрэлхийлж эхэлж байна. Гэвч хүмүүсийн дунд байдаг байгальд ээлтэй коктейль нь орц багатай, олон төрлийн орлуулагч оруулсан амт муутай гэдэг нь ташаа ойлголт юм. Харин байгальд ээлтэй коктейль хийх хамгийн хялбар арга нь хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ бүхий л талаар ашиглах бөгөөд энэ нь коктейлио хог хаягдалгүйгээр хийхийг хэлж байгаа юм. 

MSM Группийн импортлон оруулж ирдэг байгальд ээлтэй ром дарс “Flor de Caña” брэндийн төлөөлөгч, 2017 оны “World Class Champion” тэмцээний аварга, Тайванийн шилдэг бармен Петер Лин манай улсад хүрэлцэн ирж, дөрвөн өөр төрлийн ресторан, баруудад зочин барменаар ажиллалаа. Тэрээр хог хаягдалгүй, байгальд ээлтэй коктейль хийх өөрийн туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой сургалт, бүтээгдэхүүний амталгааг зохион байгуулсан юм. Ингээд та бүхэнд байгальд ээлтэй коктейль хийх зөвлөмжийг хүргэе.

НОГООН ХҮЛЭМЖ

Сүүлийн жилүүдэд HoReCa (зочид буудал, ресторан, кафе) салбарын дэлхий дахинд танигдсан төлөөллүүд өөрсдийн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан ногоон хүлэмжийг танилцуулах болов. Энэхүү хүлэмжид коктейльд өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болон идэж болдог цэцэг навчийг тарин, хэрэглэж эхлээд байна. Энэ нь сав, баглаа боодлыг багасгах, үйлчлүүлэгчдэд шинэ бүтээгдэхүүн санал болгох, үүнийгээ дагаад амт чанар нэмэгдэх давуу талтай юм.

АШИГЛАХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Та хийж байгаа коктейльдоо өргөн хэрэглэдэг цитрусын төрлийн жимс болон бусад ногоо, жимсгэнийн хальсыг чимэглэл болгон ашиглах боломжтой бөгөөд энэ нь хог хаягдалгүй коктейль хийх нэгэн арга юм.

ХАТААСАН ЖИМС АШИГЛАХ

Коктейльд ашигладаг хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хатааж хадгалснаар дахин чимэглэл болгон ашиглах мөн хоолны хаягдлыг бууруулах давуу талтай байдаг. Харин жимсийг хатаахдаа хэт их эрчим хүч зарцуулдаг төхөөрөмж ашиглахгүй, нарны гэрэлд хатаахыг зөвлөж байна.

СОРУУЛАА СОЛИХ 

Нэг удаагийн соруул нь ашигласны дараа байгальд задрахгүй хог хаягдал болон үлддэг тул цаас, мод зэрэг байгальд ээлтэй материалаар хийсэн соруулыг үйлчлүүлэгчдэдээ санал болгоорой.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!