Jack yy? Jack!

Нийтлэгдсэн он сар: 2023.09.18

Every main character needs their Jack Daniel’s

Дэлгэрэнгүй

Flor de Caña: Монгол улсын аварга тодорлоо.

Нийтлэгдсэн он сар: 2023.09.18

“МСМ Бетастар” ХХК болон Flor de Caña брэндээс зохион байгуулж буй Байгальд ээлтэй, аливаа хог хаягдалгүй орц найрлага, арга барил ашиглан өвөрмөц, гайхалтай амт бүхий коктейлийг санаачлан, зохион бүтээдэг “Sustainable Cocktail Challenge” бартендерийн олон улсын тэмцээний “Дотоодын аварга шалгаруулах” шат амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний эхний шатанд Монгол улсаас нийт 30 бартендер бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын коктейль жор, хийгдэх арга барилыг Flor de Caña брэндийн тэмцээний шүүгчдийн багт илгээснээр, нийт 10 оролцогч шалгарсан билээ. Шалгарсан 10 оролцогчид 2023 оны 8 сраны 30-нд зохион байгуулагдсан “Дотоодын аварга шалгаруулах тэмцээн”-д өөрсдийн зохиосон цор ганц коктейлиор өрсөлдөж “Монгол улсын аварга, Most Sustainable Bartender” тодорлоо. Тэмцээний цор ганц ялагч нь Монгол улсаа төлөөлөн 2023 оны 10 сард, 𝗩𝗶𝗲𝘁𝗻𝗮𝗺 улсын 𝗛𝗼 𝗖𝗵𝗶 𝗠𝗶𝗻𝗵 хотноо зохион байгуулагдах “Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээн” -д оролцох эрхтэй болно. 🏆“Монгол улсын аварга”, тэргүүн байрын эзэн, “Most Sustainable Bartender” -аар Д.Номунбилиг. 🥈Тэмцээний Дэд байр: Т.Рэнцэнмядаг 🥉 Тэмцээний Гутгаар байр: Nora Fritz Hermann. ХАМТДАА ИЛҮҮ НОГООН ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОЦГООЁ!💚

Дэлгэрэнгүй

JACK DANIEL’S & MCLAREN АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ

Нийтлэгдсэн он сар: 2023.08.23

McLAREN RACING болон Jack Daniel’s нар Теннесси вискиний тусгай загвараа зарлалаа. ШИНЭ САВЛАГААНЫ ТУСГАЙ ЗАГВАРJack Daniel’s-ийн тусгай загварт McLaren-ийн өвөрмөц papaya (улбар шаргал) өнгө, захиалгат шошго, сав баглаа боодлыг өөрчлөв.Jack Daniel’s нь McLaren Formula 1 багтай хамтран ажиллаж, түншлэл болсныхоо баярыг тохиолдуулан тусгай загварыг бүтээж, тус 2 брэндийн түүхэн мөчийг үнэнч шүтэн бишрэгчид эзэмших боломжтой боллоо. Jack Daniel’s Теннесси вискиний энэхүү гайхалтай, тусгай лонхны загвар нь мөн эдгээр алдартай брэндүүдийн ард байх, анхдагч үүсгэн байгуулагч болох ноён Jasper Newton Daniel болон Bruce McLaren нарын гэгээн дурсгалд зориулагдсан юм. Энэхүү тусгай загвар бүхий Jack Daniel’s-ийг 2023 оны Formula 1 уралдаан зохион байгуулагдах хотуудаар худалдаалагдаж эхэлсэн билээ. Томоохон хоёр брэнд хамтын ажиллагаагаа өөрсдийн баялаг түүхийн эхлэлийг тавьж, гагцхүү шүтэн бишрэгчдэдээ сэтгэл хөдөлгөм, өвөрмөц зүйлийг харуулахыг зорьжээ. 2023 оны Австралийн Гран Приг уралдааныг тохиолдуулан Jack Daniel’s нь McLaren F1 багаас санаа авч “Papaya Pit-Stop” шинэ коктейлийг Melbourne хотноо худалдаанд гаргажээ. ТОМООХОН ХОЁР БРЭНДИЙН НЭГДЭЛ.Jack Daniel’s болон McLaren Racing нь урт хугацааны хамтын ажиллагаатай, түншлэл болсноо зарлаж буй нь Jack Daniel’s Tennessee Whiskey бүтээгдсэний 155 гаруй жилийн өв уламжлал, түүхийнхээ хувьд анх удаагаа Formula 1-д нэгдэж байгаа билээ. McLaren -ийн хувьд ч дэлхий даяарх өөрийн байр сууриа баталгаажуулж, шинэ хэрэглэгчдэд хүрэх нэг алхам боллоо. Jack Daniel’s & McLarenMCLAREN БОЛОН JACK DANIEL’S -ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ 2023.

Дэлгэрэнгүй

Tasting Experience: Woodford Reserve

Нийтлэгдсэн он сар: 2023.08.18

“Tasting Experience” with Woodford Reserve. Sour шингэн хүнсний дэлгүүр нь долоо хоног бүрийн пүрэв гарагт TASTING EXPERIENCE арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. Гадаадын болон дотоодын туршлагатай, алдартай бартендерүүд хүрэлцэн ирж бүтээгдэхүүний түүхийг танилцуулан, төрөл бүрийн коктейль хийхийг зааж, амталгаат сургалт зохион байгуулдаг. TASTING EXPERIENCE -ийн утга нь бүтээгдэхүүнийг үнэртэж, амсаж, амталж бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрч үйлчлүүлэгч, хэрэглэгч нарын уух туршлагад нийцүүлэн зохистой хэрэглээг таниулах зорилготой. TASTING EXPERIENCE цуврал амталгаат сургалтын энэхүү дугаарт алдарт Америкын Kentucky Straight Bourbon Woodford Reserve брэндийг Wallstreet Restaurant & Lounge Bar-ийн менежер Баттулгын Дөлгөөн (Duku) танилцуулж, коктейль хийх арга болон амталгаат сургалтыг амжилттай зохион байгууллаа. Пүрэв гараг бүр Sour дэлгүүр дээр зохион байгуулагддаг TASTING EXPERIENCE нээлттэй, үнэ төлбөргүй цуврал арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Tasting experience: Woodford Reserve Tasting experience: Woodford Reserve Tasting experience: Woodford Reserve Tasting experience: Woodford Reserve Tasting experience: Woodford Reserve

Дэлгэрэнгүй

Sour liquor shop: Тансаг зэрэглэл, баталгаат албан ёсны эрх, шинэ соёл

Нийтлэгдсэн он сар: 2023.08.01

СЭДЭЛМонголчууд бид хэзээнээс л чамин содон зүйлсэд нүдтэй, эдэлж хэрэглэх дуртай ард түмэн. Тийм болоод ч өндөр хөгжилтэй орнуудын алдартай брэнд бүтээгдэхүүний тухай мэддэг, туршин хэрэглэх сонирхол өндөртэй. Тэр дундаа сүүлийн үед шингэн хүнсний соёл дэлгэрэн хөгжиж байна. Спиртийн агууламжтай болон агууламжгүй бүтээгдэхүүнийг нийтэд нь шингэн хүнс гэдэг. Нэг үеэ бодоход хүмүүс хэтрүүлэн хэрэглэх бус амталж, таашааж соёлтой хэрэглэхээ мэддэг болж. Тиймээс бидний хувьд хэрэглэгч өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлсан дэлгүүрээс өргөн сонголттойгоор худалдан авах, үйлчлүүлэх хэрэгцээ бий болжээ гэдгийг харж дэлгүүрээ нээсэн. МСМ Бетастар ХХК анх тансаг зэрэглэлийн LVMH групп компанийн “Moët Hennessy”-ийн албан ёсны эрхийг 2005 онд авч шингэн хүнсний түгээлт, борлуулалтын үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд дэлхийд алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалан борлуулсаар байна. Хэрэглэгч ая тухтай, таатай орчинд олон төрлийн баялаг бүтээгдэхүүнээс сонгон, соёл туршлагыг мэдрэх, хуваалцах орон зай бол Sour Liquor Shop юм. Манай дэлгүүрт 760 гаруй төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүн бий. Хэрэглэгчдэд өргөн сонголт санал болгож гаднын болон Монголын зах зээл дэх бүх төрлийн брэндийг худалдаалахыг зорьдог. Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч: Б.Соёл-Эрдэнэ Уух соёлд орчин, хослох хоол, хэрэглэх хундага нь хүртэл чухал учраас түүнийг зөвөөр таниулан мэдүүлэх нь манай дэлгүүрийн зорилго. Тиймээс манай харилцагчийн туслахууд үйлчлүүлэгч нарт юунд зориулж, ямар бүтээгдэхүүн сонгож буйд нь тайлбар өгч, хэрэгтэй мэдээллээр хангаж тусалдаг. Дэлгүүрийн дотоод орчноо ашиглан долоо хоногийн пүрэв гараг бүр TASTING EXPERIENCE арга хэмжээ зохион байгуулдаг. Гаднын болон дотоодын туршлагатай, алдартай бартендерүүд хүрэлцэн ирж бүтээгдэхүүний түүхийг танилцуулан, төрөл бүрийн коктейль хийхийг зааж, амталгаат сургалт зохион байгуулдаг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд байгальд ээлтэй ром дарс, Flor de Caña брэндийн албан ёсны төлөөлөгч, 2017 оны World Class Champion тэмцээний аварга, Тайваны шилдэг бартендер Peter Lin ирж дээд зэрэглэлийн ром дарсны түүхтэй танилцуулан сургалт орсон. Долоо хоног бүр давтагдашгүй өөр өөр төрлийн бүтээгдэхүүн танилцуулдаг тул үйлчлүүлэгч нар нэн сонирхож дараагийн сургалтыг хүлээж оролцдог. TASTING EXPERIENCE -ийн утга нь бүтээгдэхүүнийг үнэртэж, амсаж, амталж бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрч үйлчлүүлэгч, хэрэглэгч нарын уух туршлагад нийцүүлэн зохистой хэрэглээг таниулах зорилготой. ОДООБид дэлгүүрээ нээгээд хагас жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд хөлөө олох гэж багагүй хугацаа үдлээ. Бидний хувьд шинэ туршлага учир бүх шатандаа суралцсаар, бүтээгдэхүүний хэрэглээ, соёлыг түгээж үйлчлүүлэгч нарын хэрэгцээнд нийцүүлэн ажиллаж байна. БАГХарилцагчийн туслах, дэлгүүрийн менежер, хүргэлтийн үйлчилгээний 10 гаруй ажилтантай. Бид өөрсдөө бараа, бүтээгдэхүүнээ тухай цогц мэддэг байж гэмээнэ үйлчлүүлэгч нартаа туслах тул өдөр тутамдаа суралцан ажилладаг. Зөвхөн алкохолны төрөл гэхэд үндсэн 12 бүтээгдэхүүн байх жишээтэй. Тиймээс гадны зөвлөх үйлчилгээ болон дотоодын брэнд менежерүүдээс тогтмол сургалт орж зах зээл, бүтээгдэхүүний тухайд суралцдаг. ИРЭЭДҮЙБид Улаанбаатар хот дахь хамгийн өргөн сонголттой шингэн хүнсний их дэлгүүр. Хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг баталгаат газраас худалдан авч байгаа. Тиймээс үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хүсэл шаардлага бидний цаашдын үйл ажиллагааг чиглүүлнэ гэж бодож байна. ЭРСДЭЛМонголчуудын хувьд дэлхийд танигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орноосоо хүлээн авах боломж, бололцоо улам олширсоор байгаа нь давуу тал боловч жижиг зах зээлтэй учир нэг талаар бэрхшээл болдог. Гаднын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч нар Монголын тухайд тоо, үр дүн харж шийдвэр гаргаад биеэр ирж танилцахдаа бодит байдлаас зөрдөгт нь гайхширдаг. Мэдээж энэ нөхцөл байдал ирээдүйд илүү сайжрахын төлөө бид ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Домогт Don Julio текила

Нийтлэгдсэн он сар: 2023.07.04

Домогт Don Julio текилагийн түүх нь 1942 онд анх текила үйлдвэрлэх боломжийг ашиглаж, өөрийн давтагдашгүй амттай текилагийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн энгийн нэгэн тариачин Дон Хулио Гонзалесийн түүхээс эхтэй юм. Дон Хулио нь өөрийн амьдралаа дэлхийн хамгийн шилдэг текила хийхэд зориулан, агавын навчны гашуун болон чихэрлэг амтны зохицлыг чадварлагаар хослуулахаас авхуулаад агавыг дээд зэргээр боловсорсон үед л гар аргаар хураах зэрэг үйлдвэрлэлийн шат бүрд онцгой анхаардаг байжээ. Тиймдээ ч тэрээр өөрийн агавыг тариалан биш өөрийн үр удмаас ялгаагүй хэмээдэг байсан гэж түүх өгүүлнэ. 1947 оноос хойш гурван үе дамжсан Жимадор (агав тариаланчид) гэр бүлүүд Don Julio текилад агавын ургацыг нийлүүлж байна. Тэд Дон Хулио Гонзалесаас өвлөгдөн ирсэн агав тариалах онцгой жороо үеэс үед дамжуулан, хадгалсаар ирсэн юм. Жимадоруудын агав тариалах өнө их уламжлал Don Julio текила бүрд шингэсэн байдаг. Үеийн үед уламжлагдан ирсэн Don Julio® Reposado текилаг Америк цагаан царс торхонд 8 сар насжуулсан тул алтлаг хув өнгөтэй, гайхалтай зөөлөн амттай байдаг. Шүүслэг тансаг амттай энэхүү текилаг коктейлийн гол орц болгохоос гадна мөстэй хүйтнээр нь шууд уухад тохиромжтой.  +21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

Дэлгэрэнгүй

Playtime фестивалийн Mr. Jack’s Bar-аар зочлоорой

Нийтлэгдсэн он сар: 2023.06.30

Хөгжим нь бүх насны хүмүүст хил хязгаарыг давж өөрийгөө илэрхийлэх хүчирхэг хэрэгсэл байсаар ирсэн. Playtime хөгжмийн фестиваль нь нийт 15 тайз, 150 гаруй хамтлаг, дуучин, уран бүтээлчийг хамарсан Монголын анхны бөгөөд хамгийн том олон улсын хөгжмийн фестиваль юм. Хөгжмийн урлагийн хүмүүсийн амьдралд үзүүлэх нөлөөг дэмжиж 2,500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 100 гаруй аж ахуйн нэгж, компани нэгдэн 3 өдрийн турш үргэлжлэх энэхүү амьд хөгжмийн наадмын зохион байгуулалтад оролцож байна. 2023 оны Playtime хөгжмийн фестивалийг Jack Daniel’s болон Red Bull брэндүүдийн албан ёсны дистрибьютор “МСМ Бетастар” ХХК ивээн тэтгэн оролцож байна. Jack Daniel’s, Red Bull брэндүүд нь залуучуудын сонирхол, санаачилгыг үргэлж дэмжиж ирсэн билээ. Та Playtime фестивалийн Mr. Jack’s Bar булангаар заавал очлоорой. Та хөгжмөөр дамжуулан өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх боломжтой билээ. Make it Count! +21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

Дэлгэрэнгүй

RED BULL ертөнцөөр аялцгаая

Нийтлэгдсэн он сар: 2023.06.13

RED BULL ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ! Red Bull нь 1987 онд байгуулагдаж, Зүүн Азийн нэмэлт ундаанаас санаачлан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс гадна эрч хүчний ундаа хэмээх цоо шинэ ангиллыг бий болгосон юм. 1997 оноос хойш Red Bull нь “Red Bull gives you wings” хэмээх урианы дор аливаа реклам, зар сурталчилгаагаа хийж, авьяас чадварлаг хэн бүхнийг спортын бүхий л төрөлд хамгийн өндөрлөгт гарах боломжтой, гарч чадна гэдгээ ч харуулсан билээ. МСМ Бетастар ч мөн адил дээрх уриа, зорилгын хүрээнд хамтран ажиллаж байна. F1-ээс 10.Red Bull нь аливаа спортын багийг ивээн тэтгэдэггүй, харин Red Bull спорт багуудыг эзэмшдэг. Тэдгээрийн нэг болох Red Bull Racing баг нь одоогоор “Oracle Red Bull Racing” нэрээр өрсөлддөг бөгөөд  2023 оны 5 сарын 28-нд Монакогийн вант улсын алдарт Монако тойрогт  “Монако Гран При 2023” Формула 1 мото уралдаанд эхний 2 байрыг эзэллээ. Макс Верстаппен нь “Монако Гран Прид” ийнхүү хоёр дахь удаагаа түрүүлж, Oracle Red Bull Racing-ын дэлхийн аварга, Формула 1-ийн аварга шалгаруулах тэмцээний шатаа ахиулж, 2023 онд дөрөв дэх ялалтаа авсан юм. BREAKING BEYOND БҮЖГИЙН ТЭМЦЭЭН. Зөвхөн спортоор зогсолтгүй, Red Bull нь дэлхийн өнцөг булан бүрд орших брейк, хип-хоп бүжгийн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Breaking Beyond” дэлхийн шилдэг брейк бүжгийн тэмцээн бүхий шоу нэвтрүүлгийг өөрсдийн “Red Bull TV”-ээр танилцууллаа. Та энэхүү нэвтрүүлгээр Гома (Конго), Токио (Япон), Лас Вегас (АНУ), Роттердам (Нидерланд), Сан Пауло (Бразил), Нью-Йорк (АНУ) зэрэг томоохон хотуудын бүжгийн түүх, соёл юугаараа ялгаатай болохыг олж мэдэх боломжтой. RED BULL GIVES YOU WINGS.RED BULL ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ.

Дэлгэрэнгүй

BELVEDERE – Хязгааргүйн ундрага

Нийтлэгдсэн он сар: 2023.05.09

Хамгийн энгийн орцоор төгс амтыг бий болгодог Belvedere Vodka нь Польшид ургасан хөх тариа болон дээд зэргийн цэвэршүүлсэн усыг нэрж, гайхалтай ертөнцийг бүтээдэг. Belvedere архи нэрэх үйлдвэр нь 1910 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн хамгийн урт хугацаанд архи нэрж буй Польш үйлдвэрүүдийг нэг билээ. Polmos Żyrardów нэрэх үйлдвэр нь 2012 оноос хойш эрчим хүчтэй холбоотой нүүрстөрөгчийн ислийн ялгаруулалтыг 42%-иар бууруулсан бөгөөд Европын Комиссоос хамгийн үр нөлөөтэй тогтвортой хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдгээр онцолжээ. JAMES BOND? ҮГҮЙДЭЭ. ЭНЭ БОЛ DANIEL CRAIGТҮҮНИЙ УРЬД ХОЖИД БҮТЭЭЖ БАЙГААГҮЙ ӨӨРИЙН ДҮР Гэрэл зурагчин Juergen Teller (Франц улс, Парис хот – Cheval Blanc)Алдарт загварын гэрэл зурагчин Juergen Teller -ийн дуранд буусан Daniel Craig болон Belvedere хоёрын цоо шинэ дүр төрх. Belvedere Vodka нь Английн нэрт жүжигчин Daniel Craig-ийн урьд өмнө нь таны хэзээ ч харж байгаагүй дүрийг танилцуулав. Оскарын шагналт кино найруулагч Taika Waititi-ийн энэхүү шинэ уран бүтээл нь Парисын Pont Neuf гүүрэн дээрх James Bond киноны зураг авалт зогсоход Daniel Craig-ийн амьдрал хэрхэн сонирхолтой, төсөөлшгүй өрнөдгийг буулгажээ. “Sour” шингэн хүнсний их дэлгүүрЦагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

Дэлгэрэнгүй

Просекко болон шампэйн ямар ялгаатай вэ?

Нийтлэгдсэн он сар: 2023.05.09

Просекко дарс шампейн дарснаас юугаараа ялгардгийг та мэдэх үү? Энэхүү хоёр төрлийн оргилуун дарсны нэршлийг зарим тохиолдолд андуурч, сольж хэрэглэх нь олонтоо бөгөөд тэдгээр нь хоорондоо хэд хэдэн чухал зүйлээр ялгардаг. Ингээд просекко болон шампейн оргилуун дарсны ялгааг та бүхэнд хүргэе. ПРОСЕККО ДАРС ГЭЖ ЮУ ВЭ? Просекко дарс бол зөвхөн Итали улсын Винето мужид үйлдвэрлэсэн, оргилуун дарсны нэгэн төрөл юм. Просекког зөвхөн Glera усан үзмээр үйлдвэрлэдэг бөгөөд хамгийн багадаа 85%-ийг тус усан үзмээр хийсэн байдаг.  Просекко дарсыг тусгай даралтат саванд давхар исгэх замаар хийжүүлж бөмбөлөгтэй болгох нь баллон савны арга буюу Charmat арга хэмээдэг. Амтны хувьд просекко дарс нь илүү тод ноотуудтай, шинэхэн, хурц амттай байдаг бөгөөд үйлдвэрлэснээс хойших эхний жилүүдэд шууд хэрэглэх зориулалттай. Иймд просекко дарс нь насжилт залуу, олон жил дардаггүй болохоор ихэнх тохиолдолд олон жил дарсан дарсыг суурь болгон хольж хийдэг байна. ШАМПЕЙН ДАРС ГЭЖ ЮУ ВЭ? Шампейн дарс бол зөвхөн Франц улсын зүүн хойд хэсэгт орших Шампейн мужид л үйлдвэрлэсэн оргилуун дарсны өөр нэгэн төрөл юм. Шампейн дарсыг бүрдүүлэх үндсэн усан үзэм нь зөвхөн chardonnay, pinot noir, pinot meunier байдаг бөгөөд мөн өөр төдийлөн танигдаагүй, маш ховор төрлийн сортуудыг ашиглахыг л зөвшөөрсөн байдаг. Тус дарсыг исгэж, бөмбөлөгтэй болгохын тулд оргилуун дарсны “уламжлалт” аргыг ашигладаг. Энэ аргыг “méthode champenoise” гэж нэрийдэх бөгөөд энэ нь дарсыг өөрийн лонхонд нь давхар исгэх арга юм. Үүний дараа хамгийн багадаа 12 сарын турш лонхонд нь дарах бөгөөд энэ нь оргилуун дарсанд илүү өөрийн нарийн амт, ноотуудыг бий болгож өгдөг. ПРОСЕККО БОЛОН ШАМПЕЙН ДАРСНЫ ХАМГИЙН ТОМ ЯЛГАА ЮУ ВЭ? Просекко болон шампейн дарсны хамгийн гол ялгаа нь өөр өөр улсад үйлдвэрлэгдэхээс гадна бүрдүүлэх гол усан үзмүүд, тэдгээрийг исгэх үйлдвэрлэлийн өөр өөр аргыг ашигладагт байдаг. Дээрх хүчин зүйлүүд нь тус дарснуудыг бие биеэсээ тэс өөр ноот, амт, бүтэцтэй болгож өгдөг.  Мөн Charmat аргаар хийсэн оргилуун дарс буюу просекко дарс нь илүү том бөмбөлөгтэй байдаг бол уламжлалт аргаар хийдэг шампейн дарсны бөмбөлөг илүү нарийн ширхэгтэй байдаг. Иймд аливаа албан ёсны, дэгжин, баяр ёслолын хэрэглээнд, эсвэл та хувийн цуглуулгадаа хадгалах, дарах зорилготой бол шампейн дарс тохиромжтой. Харин боломжит зардлаар, найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүл болон дотно хэн бүхэнтэйгээ, хүссэн үедээ гайхалтай амттай оргилуун дарсыг онгойлгон буудуулах, болон аливаа коктейльд ашиглахад просекко дарс таны хамгийн төгс сонголт байх болно.  “Sour” шингэн хүнсний их дэлгүүрЦагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

Дэлгэрэнгүй

LUCAS BOLS | Коктейлийн мастерууд

Нийтлэгдсэн он сар: 2023.05.09

Lucas Bols компани нь дэлхийн коктейль болон шингэн хүнсний зах зээлд тэргүүлэгч, хамгийн том тоглогч бөгөөд 1575 оноос хойш 448 жилийн туршид, одоог хүртэл идэвхтэй ажиллаж байгаа Нидерландын хамгийн эртний компани юм. Lucas Bols-ийн эрхэм зорилго бол дэлхий даяар гайхалтай коктейлийн туршлагыг бий болгох явдал юм. Энэхүү зорилгынхоо хүрээнд Lucas Bols дэлхий даяар олон улсын коктейлийн тэмцээн зохион байгуулж, шалгарсан коктейлийг нэрийн онцлох коктейлиор бүртгэж, дэлхий дахинд дараагийн шинэ тренд коктейлиор алдаршуулдаг билээ. LUCAS BOLS-ИЙН ӨМНӨХ НЭРИЙН КОКТЕЙЛЬ: БАРТЕНДЕР HARRY YEE – BLUE HAWAII COCKTAIL 1957 онд Нидерландын Bols нэрэх үйлдвэрийн худалдааны төлөөлөгч нь Хавай арлын Waikiki наран шарлагын эрэг дэх Hilton Hawaii Village зочид буудлын ахлах бартендер Harry Yee-ээс Bols-ийн Blue Curaçao ликёрын цэнхэр өнгийг шингээсэн шинэ коктейль зохиохыг хүссэн бөгөөд тэрээр хэд хэдэн хувилбаруудыг туршиж үзсэний дараа бидний мэдэх өнөөгийн, хамгийн алдартай хувилбар дээр тогтсон нь цэнхэр өнгө, хан боргоцойн шаантаг зүсэм, чимэглэлийн шүхэр зэргийг багтаасан алдарт Blue Hawaii коктейль бий болжээ. “Blue Hawaii” нэршил нь 1961 онд гарсан Elvis Presley-ийн ижил нэртэй киноны нэртэй зарим талаараа холбоотой гэх бөгөөд анх 1937 онд гарсан Bing Crosby-ийн “Waikiki Wedding” киноны үндсэн дуу болох Leo Robin-ийн зохиосон “Blue Hawaii” гэх хит дуунаас сэдэвлэсэн байдаг. Bols мастер бартендерын тэмдэглэлээс: “1953 онд Harry Yee-ийн Bols-д зориулан бүтээсэн мөнхийн сонгодог бүтээл Blue Hawaii коктейль юм. Чихэрлэг хан боргоцойг Bols Blue Curaçao ликёртой хослуулан урлах нь амсах төдийд таныг Карибын тэнгис рүү шууд авчирна.” “Blue Hawaii” коктейлийн жор: Bols Blue Curaçao 30мл – Цагаан архи 30мл – Лаймын шүүс 15мл – Чихрийн сироп 10мл – Ханборгоцойн жүүс 60мл. Highball буюу коктейлийн өндөр хундаганд бүх орцуудыг нэг дор хийж сэгсэрнэ. Garnish буюу чимэглэлд ханборгоцойн зүсэм ашиглаж болно. “BOLS – TIME TO CREATE AN ICON” БАРТЕНДЕРЫН ТЭМЦЭЭН Bols-ийн дараагийн трэнд коктейль шалгаруулах бартендерын олон улсын тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсыг төлөөлж “МСМ Бетастар” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан шилдэг бартендер Нидерланд улсад 3 хоног аялж, өөрийн зохиосон коктейлио түүхэнд мөнхлөн, алдаршуулах боломжтой юм. ДАРААГИЙН НЭРЭМЖИТ КОКТЕЙЛЬ, ХЭНИЙ ЯМАР КОКТЕЙЛЬ БАЙХ ВЭ? “Sour” шингэн хүнсний их дэлгүүрЦагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

Дэлгэрэнгүй

Премиум зэрэглэлийн хамгийн өргөн сонголттой шингэн хүнсний их дэлгүүр

Нийтлэгдсэн он сар: 2023.05.03

Дэлхийд танигдсан премиум зэрэглэлийн дотоодын болон импортын 175 гаруй брэндийн албан ёсны дистрибьютор “МСМ Бетастар” ХХК-ийн албан ёсны дэлгүүр “Sour liquor shop” нь Улаанбаатар хот дахь хамгийн өргөн сонголттой шингэн хүнсний их дэлгүүр юм. Та худалдан авах бүтээгдэхүүнийхээ түүх соёл, амт чанар, хэрэглэх заавар зөвлөгөө зэрэг үйлчилгээг шууд дэлгүүрээр зочлон авах эсвэл бүтээгдэхүүнээ “MSM Betastar” хүргэлтийн аппликэйшнээр захиалан хүргүүлэн авах боломжтой. Мөн та аппликэйшн дахь өөрийн хөнгөлөлтийн купон, урамшууллыг ч дэлгүүр дээр ашиглах боломжтой юм. “Sour” шингэн хүнсний дэлгүүрт дотоодын болон импортын премиум зэрэглэлийн бүх төрлийн шингэн хүнcний бүтээгдэхүүн худалдаалахын сацуу зохистой хэрэглээний соёлыг таниулах зорилготой төрөл бүрийн зөвлөгөө, “Tasting Experience” амталгаат сургалт, “Sour Suggests” нээлттэй бартендерийн булантай билээ.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ “KEEP WALKING MONGOLIA” ТОЙРОН АЯЛЛЫН ДУРАНД

Нийтлэгдсэн он сар: 2023.01.30

Шотландын домогт Johnnie Walker брэндийн үндсэн уриагаар нэрлэгдсэн Keep Walking буюу зогсолтгүй урагшлах аяллаар Монгол орны 21 аймгийн үзэсгэлэнт байгаль, түүхэн газрууд болон улсын нийслэл Улаанбаатар хотын онцлох, дурсгалт 5 газруудаар адал явдал, түүх дурсгалын үнэлшгүй мэдлэгийг хуримтлуулсан аяллыг та бүхэнд хүргэж байна. Энэхүү аялал нь 2022 оны 1 дүгээр сараас эхэлж Бөөн Цагаан Нуур, Чойрын Богд, Бөөрөнхий сайр, Асмалж тохой болон Бор хярын элс зэрэг үзэсгэлэнт байгаль, түүх домог, өвөрмөц тогтоцтой газруудаар аялсаар нийслэл Улаанбаатар хотдоо эргэн ирж Инсталляци үсэг, Богд хааны ордон, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зэрэг олон сонирхолтой газруудаар аялсан билээ. Гэрэл зурагчид: Б.Батгэрэл (Bagi Max), Jan Eufinger, Sakura Image INC, Alex Tumee, Katiekk, Sergey Bezgodov, Ganbi Mongolia, Б.Мөнх-Од, Emily Marie Wilson, Rosana Scapinello, Itsourendlessjourney, Батсүх Photography, SAIKO3P8, Б.Нурмухамед (Nurmukhamed Battur). ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ

Дэлгэрэнгүй

ДАРСЫГ АМТЛАХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ХЭМ

Нийтлэгдсэн он сар: 2023.02.01

Дарсны хэм нь дарсны амтанд ихээхэн нөлөөлдөг. Тохиромжтой хэмд хадгалсан дарсыг амтлах нь таатай байдаг ч хэт халуун эсвэл хэт хүйтэн хэмд хадгалсан дарсыг хэрэглэх нь дарсны нарийн цогц амтыг бүрэн мэдрэхгүй байх магадлалтай юм. Тасалгааны хэмд хадгалсан цагаан дарсыг уухад асуудалгүй боловч нэг талаар таатай мэдрэмж төрүүлдэггүй. Энэ нь цагаан дарсанд байдаг тансаг үнэр болон содон амтыг гаргаж ирдэг хүчиллэг байдал нь хүйтэн хэмд нэмэгддэгтэй холбоотой юм. Нөгөө талаараа хэт хүйтэн цагаан дарс амтгүй, усархаг болсон байдаг. Иймд хэмийн тэнцвэрийг олох нь чухал юм. Цагаан дарсыг хөргөхөд тохиромжтой тогтсон нэг хэм гэж байдаггүй ба дарсны хэв маяг, төрлөөс ихээхэн шалтгаална. Оргилуун дарс, Rosé төрлийн дарс болон хуурай бүтэцтэй цагаан дарс нь жимсний амт, өтгөн үнэрийг гаргахын тулд хөргөх шаардлагатай ба эдгээр дарснууд нь 4-5 цельсийн хэмд хадгалахыг санал болгож байна. Riesling зэрэг хүчиллэг өндөртэй дарсыг 7-8 цельсийн хэмд тэнцвэртэй, шинэхэн амтаа хадгалдаг бол Chardonnay төрлийн цагаан дарс нь өтгөн бүтэцтэй тул уг цөцгийн тос мэт баялаг бүтцийг хадгалахын тулд 8-10 цельсийн хүйтэнд хадгалаарай.  Улаан дарсны хувьд цагаан дарстай харьцуулахад илүү тасалгааны нөхцөлд хадгалж, хөргөх шаардлагагүй гэдэг ойлголт байдаг. Гэсэн хэдий ч улан дарс нь харьцангуй спиртийн агууламж өндөртэй байдаг ба хэт бүлээнээр уувал виски ууж байгаа мэт хоолойнд халуун түгж буй мэдрэмжийг төрүүлнэ. Cabernet Sauvignon зэрэг хүчиллэг чанар өндөртэй дарс нь Pinot Noir гэх мэт хөнгөн бүтэцтэй дарснаас бага зэрэг дулаан хэмд хадгалж болдог байна. Syrah гэх мэт өтгөн бүтэцтэй улаан дарсыг 15-18 цельсийн хэмд хадгалдаг бол хөнгөн бүтэцтэй, жимслэг амттай улаан дарсыг 12-15 цельсийн хэмд буюу бага зэрэг сэрүүн орчинд хадгалаарай. Дарс уух соёлын гол мөн чанар нь дүрэм журмыг ягштал дагаж мөрдөх бус харин өөрийн дуртай дарсыг уух тэр агшинд мэдрэх гайхалтай мэдрэмж, сэтгэлийн таашаал авах явдал гэдгийг бүү мартаарай. Дарсны нарийн, цогц амт, тансаг үнэрийг хайртай дарсаа уух бүрдээ мэдрэхийг хүсвэл та тохиромжтой хэмд хадгалахад л хангалттай. 

Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ КОКТЕЙЛИЙН ЭРИН ҮЕ

Нийтлэгдсэн он сар: 2023.02.01

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ “уур амьсгалын өөрчлөлт”, “экологийн тэнцвэртэй байдал”, “байгалийн нөөц шавхагдах аюул” зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулан, шинэ нөхцөл байдалтай тулгарсан эрин үед ирээд байгаа билээ. Энэ бүхнийг дагаад бидний шимтэн уух дуртай коктейлийг ч мөн экологид ээлтэй аргаар хийх боломжийг эрэлхийлж эхэлж байна. Гэвч хүмүүсийн дунд байдаг байгальд ээлтэй коктейль нь орц багатай, олон төрлийн орлуулагч оруулсан амт муутай гэдэг нь ташаа ойлголт юм. Харин байгальд ээлтэй коктейль хийх хамгийн хялбар арга нь хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ бүхий л талаар ашиглах бөгөөд энэ нь коктейлио хог хаягдалгүйгээр хийхийг хэлж байгаа юм.  MSM Группийн импортлон оруулж ирдэг байгальд ээлтэй ром дарс “Flor de Caña” брэндийн төлөөлөгч, 2017 оны “World Class Champion” тэмцээний аварга, Тайванийн шилдэг бармен Петер Лин манай улсад хүрэлцэн ирж, дөрвөн өөр төрлийн ресторан, баруудад зочин барменаар ажиллалаа. Тэрээр хог хаягдалгүй, байгальд ээлтэй коктейль хийх өөрийн туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой сургалт, бүтээгдэхүүний амталгааг зохион байгуулсан юм. Ингээд та бүхэнд байгальд ээлтэй коктейль хийх зөвлөмжийг хүргэе. НОГООН ХҮЛЭМЖ Сүүлийн жилүүдэд HoReCa (зочид буудал, ресторан, кафе) салбарын дэлхий дахинд танигдсан төлөөллүүд өөрсдийн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан ногоон хүлэмжийг танилцуулах болов. Энэхүү хүлэмжид коктейльд өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болон идэж болдог цэцэг навчийг тарин, хэрэглэж эхлээд байна. Энэ нь сав, баглаа боодлыг багасгах, үйлчлүүлэгчдэд шинэ бүтээгдэхүүн санал болгох, үүнийгээ дагаад амт чанар нэмэгдэх давуу талтай юм. АШИГЛАХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ Та хийж байгаа коктейльдоо өргөн хэрэглэдэг цитрусын төрлийн жимс болон бусад ногоо, жимсгэнийн хальсыг чимэглэл болгон ашиглах боломжтой бөгөөд энэ нь хог хаягдалгүй коктейль хийх нэгэн арга юм. ХАТААСАН ЖИМС АШИГЛАХ Коктейльд ашигладаг хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хатааж хадгалснаар дахин чимэглэл болгон ашиглах мөн хоолны хаягдлыг бууруулах давуу талтай байдаг. Харин жимсийг хатаахдаа хэт их эрчим хүч зарцуулдаг төхөөрөмж ашиглахгүй, нарны гэрэлд хатаахыг зөвлөж байна. СОРУУЛАА СОЛИХ  Нэг удаагийн соруул нь ашигласны дараа байгальд задрахгүй хог хаягдал болон үлддэг тул цаас, мод зэрэг байгальд ээлтэй материалаар хийсэн соруулыг үйлчлүүлэгчдэдээ санал болгоорой.

Дэлгэрэнгүй

JACK DANIEL’S ТЕННЕССИ ВИСКИ – JACKTEMBER

Нийтлэгдсэн он сар: 2023.02.01

Jack Daniel’s. Та бидний аль хэдийнээ мэдэх энэхүү нэрийн ард олон сонирхолтой түүх, баримтууд байдаг бөгөөд зарим дээж хэсгээс харилцагч та бүхэндээ хүргэж байна. Jack Daniel нэр нь брэндийн үүсгэн байгуулагчийн жинхэнэ нэр биш бөгөөд түүний нэрийг үнэндээ “Jasper Newton Daniel” гэдэг байжээ. Гэвч түүний гэр бүл, дотнын найз нөхөд нь бүгд түүнийг Jack хэмээн дууддаг байсан тул дэлхий даяар энэ нэрээрээ алдаршсан ажээ.   Jack Daniel’s нэрэх үйлдвэр нь АНУ-ын хамгийн анхны албан ёсны виски нэрэгч үйлдвэрээр бүртгэгдсэн бөгөөд 1866 оноос өдийг хүртэл давтагдашгүй амт, өндөр чанар, анхилуун үнэр, өнгөө алдалгүй та бидний гарт хүрсээр байгаа нь үе уламжлагдаж ирсэн үүсгэн байгуулагчийн нууц жор, үйлдвэрлэлийн үйл явц, амьд амталгаа болон гол орц болох Cave Spring Hollow булгийн устай салшгүй холбоотой билээ.Теннеси мужийн Линчбург хотод орших байгалийн гайхалтай тогтоцтой Cave Spring Hollow нь минутад 3 тонн цэвэр усыг газрын гүнээс татдаг бөгөөд тус горхины ус нь тогтмол 13 градусын хэмтэй байхын зэрэгцээ ер бусын тунгалаг байдгаараа онцлог юм. Jasper Newton Daniel уг хөндийн газрыг тухайн үеийн өндөр ханшаар буюу $2,148 худалдан авсан явдал нь уг газраас юу олж харсныг нь ойлгоогүй хүмүүст хачирхалтай санагдаж байсан бөгөөд зүгээр л тунгалаг, бохирдолгүй, байдаг л нэг булгийн ус гэлцэж байжээ. Үнэндээ энэхүү булгийн ус нь Jack Daniel’s-ийн амин гол судас нь байв. Тус агуй шохойн чулуун давхаргатай учраас олон төрлийн эрдсээр усыг баяжуулахын зэрэгцээ вискиний найрлагад байж боломгүй төмрийг уснаас гадагшлуулж өгдөг. 150 гаруй жилийн түүхтэй, дэлхийн сая сая хүний таашаалыг хүртэж буй Jack Daniel’s Теннесси виски бүр дусал дуслаар шүүгдэж, гар аргаар хийсэн шинэхэн царс модон торхонд дарж, энэ л гайхалтай агуйгаас бэлтгэгдэн ирдэг билээ. Мөн Jack Daniel-ийн амьдралын тухай олон баримт байдаг ч чухам хэзээ төрсөн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байдаг. Түүнийг төрсөн өдрийг 1850 оны 9 дүгээр сар, 1846 оны 9 дүгээр сар, 1849 оны 1 дүгээр сар гэх таамаглалууд бий. Иймд түүний төрсөн өдрийн таамаглалуудын дийлэнхийг эзэлж буй 9 дүгээр сарыг тэр чигт нь “Jacktember” хэмээн нэрийдэн төрсөн өдрийг нь тэмдэглэсээр иржээ. Jacktember-ийг дэлхий даяар, өнцөг булан бүрд бүтэн сарын туршид үргэлжлэх виски, коктейль зэрэг уух соёлыг агуулсан тэмцээн уралдаан, чөлөөт уран бүтээлчдийн нэтворкинг уулзалт, урлаг соёлын арга хэмжээ, Jack-ын соёлын өдөрлөг, хувийн төрсөн өдөр, үдэшлэг болон нийгэмд тустай аян өрнүүлэх зэргээр тэмдэглэдэг. MSM “Бетастар” ХХК нь “Jack Daniel’s”-ийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсын зах зээлд нийлүүлдэг бөгөөд жил бүрийн 9 дүгээр сард “Jacktember” арга хэмжээг улс даяар зохион байгуулдаг юм.я

Дэлгэрэнгүй