Santa Margherita
Санта Маргарита дарс 1935 онд Италийн Венето мужийн хөдөө орон нутагт үйлдвэрлэгдэж эхэлсэн ба үүсгэн байгуулагч Gaetano Marzotto өөрийн хайртай эхнэрийнхээ нэрээр дарсныхаа үйлдвэрийг нэрлэжээ.
Одоогоор жилд 28,4 сая шил дарс үйлдвэрлэдэг бөгөөд 95 улс, 5 тивд экспортолдог. Усан үзмийн талбайнхаа хажууд дарсны үйлдвэр, нарны эрчим хүчний үүсгүүр, лонхны үйлдвэр зэргийг байгуулж усан үзмийг тариалахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол бүх шатандаа байгальд ээлтэй, хамгийн хор нөлөө багатай аргуудыг сонгодог нь бусад брэндүүдээс ялгарах онцлогийг нь бий болгодог. Мөн хүрэн хальстай Pinot grigio усан үзмээр цагаан дарс хийсэн анхны брэнд юм.
Chianti classico дарс нь зөвхөн Тоскана мужийн төв хэсэгт л үйлдвэрлэгддэг бөгөөд түүнийг нь илтгэсэн онцгой наалт дарсны лонхон дээр байдаг. Далайн түвшнээс дээш 200-600 метр өндөрт, өдөртөө халуун шөнөдөө сэрүүхэн мөн олон төрлийн хөрстэй нөхцөлд ургасан Sangiovese усан үзмээр Chianti Classico дарсыг хийдэг гэдгээрээ онцлог юм.
Lamole di Lamole
Lamole di Lamole усан үзмийн талбай нь 1945 онд анх 110 ороонги суулгаж байснаар эхэлж байсан бөгөөд далайн түвшнээс дээш 650 метр өндөрт байдгаараа онцлог юм.
Chianti Classico төрлийн дарсыг үйлдвэрлэхдээ уламжлалт аргыг ашигладаг нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгардаг.