LUCAS BOLS | Коктейлийн мастерууд

Нийтлэгдсэн он сар: 2024.01.15

Lucas Bols компани нь дэлхийн коктейль болон шингэн хүнсний зах зээлд тэргүүлэгч, хамгийн том тоглогч бөгөөд 1575 оноос хойш 448 жилийн туршид, одоог хүртэл идэвхтэй ажиллаж байгаа Нидерландын хамгийн эртний компани юм. Lucas Bols-ийн эрхэм зорилго бол дэлхий даяар гайхалтай коктейлийн туршлагыг бий болгох явдал юм.

Энэхүү зорилгынхоо хүрээнд Lucas Bols дэлхий даяар олон улсын коктейлийн тэмцээн зохион байгуулж, шалгарсан коктейлийг нэрийн онцлох коктейлиор бүртгэж, дэлхий дахинд дараагийн шинэ тренд коктейлиор алдаршуулдаг билээ.

LUCAS BOLS-ИЙН ӨМНӨХ НЭРИЙН КОКТЕЙЛЬ: БАРТЕНДЕР HARRY YEE – BLUE HAWAII COCKTAIL

1957 онд Нидерландын Bols нэрэх үйлдвэрийн худалдааны төлөөлөгч нь Хавай арлын Waikiki наран шарлагын эрэг дэх Hilton Hawaii Village зочид буудлын ахлах бартендер Harry Yee-ээс Bols-ийн Blue Curaçao ликёрын цэнхэр өнгийг шингээсэн шинэ коктейль зохиохыг хүссэн бөгөөд тэрээр хэд хэдэн хувилбаруудыг туршиж үзсэний дараа бидний мэдэх өнөөгийн, хамгийн алдартай хувилбар дээр тогтсон нь цэнхэр өнгө, хан боргоцойн шаантаг зүсэм, чимэглэлийн шүхэр зэргийг багтаасан алдарт Blue Hawaii коктейль бий болжээ.

“Blue Hawaii” нэршил нь 1961 онд гарсан Elvis Presley-ийн ижил нэртэй киноны нэртэй зарим талаараа холбоотой гэх бөгөөд анх 1937 онд гарсан Bing Crosby-ийн “Waikiki Wedding” киноны үндсэн дуу болох Leo Robin-ийн зохиосон “Blue Hawaii” гэх хит дуунаас сэдэвлэсэн байдаг.

Bols мастер бартендерын тэмдэглэлээс:

“1953 онд Harry Yee-ийн Bols-д зориулан бүтээсэн мөнхийн сонгодог бүтээл Blue Hawaii коктейль юм. Чихэрлэг хан боргоцойг Bols Blue Curaçao ликёртой хослуулан урлах нь амсах төдийд таныг Карибын тэнгис рүү шууд авчирна.”

“Blue Hawaii” коктейлийн жор:

Bols Blue Curaçao 30мл – Цагаан архи 30мл – Лаймын шүүс 15мл – Чихрийн сироп 10мл – Ханборгоцойн жүүс 60мл. Highball буюу коктейлийн өндөр хундаганд бүх орцуудыг нэг дор хийж сэгсэрнэ. Garnish буюу чимэглэлд ханборгоцойн зүсэм ашиглаж болно.

“BOLS – TIME TO CREATE AN ICON” БАРТЕНДЕРЫН ТЭМЦЭЭН

Bols-ийн дараагийн трэнд коктейль шалгаруулах бартендерын олон улсын тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсыг төлөөлж “МСМ Бетастар” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан шилдэг бартендер Нидерланд улсад 3 хоног аялж, өөрийн зохиосон коктейлио түүхэнд мөнхлөн, алдаршуулах боломжтой юм.

ДАРААГИЙН НЭРЭМЖИТ КОКТЕЙЛЬ, ХЭНИЙ ЯМАР КОКТЕЙЛЬ БАЙХ ВЭ?

“Sour” шингэн хүнсний их дэлгүүр
Цагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.
Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

MSM Blogs
MSM Blogs
MSM Blogs
MSM Blogs

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!