ORION: Made in Okinawa

Нийтлэгдсэн он сар: 2024.01.15

ORION
1957 онд Сосэй Гүшикэн эрхэм шар айргийн үйлдвэр үүсгэн байгуулж байсан бөгөөд дайны дараах бүтээн байгуулалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Шар айргийнхаа нэрийг сонгохдоо олон нийт дунд нээлттэй зарлаж нэр санал болгохыг хүссэнээр 2500 хүн 823 нэр санал болгож улмаар Orion нэрийг сонгосон нь мөрөөдөл, сэтгэл бахдал гэсэн утга санааг илэрхийлдэг байна.

Өдгөө Orion шар айргийн үйлдвэр нь Японы тав дахь том шар айргийн үйлдвэрт тооцогдож Окинава мужийн шар айргийн хэрэглээний 60%-ийг дангаар хангадаг. Шар айргийн жорыг 2015 онд дахин боловсруулж шинэчилснээр илүү сэтгэл сэргээм, шинэлэг амттай болгосон билээ.

СЭРГЭЭГЧ АМТ
ORION DRAFT шар айраг нь хагас халуун орны уур амьсгалд бий болсон учир зөөлөн болон хүчтэй амтыг төгс хослуулсан байдаг. Тийм учраас зөвхөн Окинавагийн хоолтой ч бус ямар ч хоолтой сайн зохицож, хоолны амтыг тодотгож, дуршлыг тань өдөөх гайхалтай амттай билээ.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!