Sour liquor shop: Тансаг зэрэглэл, баталгаат албан ёсны эрх, шинэ соёл

Нийтлэгдсэн он сар: 2024.01.15

СЭДЭЛ
Монголчууд бид хэзээнээс л чамин содон зүйлсэд нүдтэй, эдэлж хэрэглэх дуртай ард түмэн. Тийм болоод ч өндөр хөгжилтэй орнуудын алдартай брэнд бүтээгдэхүүний тухай мэддэг, туршин хэрэглэх сонирхол өндөртэй. Тэр дундаа сүүлийн үед шингэн хүнсний соёл дэлгэрэн хөгжиж байна. Спиртийн агууламжтай болон агууламжгүй бүтээгдэхүүнийг нийтэд нь шингэн хүнс гэдэг. Нэг үеэ бодоход хүмүүс хэтрүүлэн хэрэглэх бус амталж, таашааж соёлтой хэрэглэхээ мэддэг болж. Тиймээс бидний хувьд хэрэглэгч өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлсан дэлгүүрээс өргөн сонголттойгоор худалдан авах, үйлчлүүлэх хэрэгцээ бий болжээ гэдгийг харж дэлгүүрээ нээсэн.

МСМ Бетастар ХХК анх тансаг зэрэглэлийн LVMH групп компанийн “Moët Hennessy”-ийн албан ёсны эрхийг 2005 онд авч шингэн хүнсний түгээлт, борлуулалтын үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд дэлхийд алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалан борлуулсаар байна. Хэрэглэгч ая тухтай, таатай орчинд олон төрлийн баялаг бүтээгдэхүүнээс сонгон, соёл туршлагыг мэдрэх, хуваалцах орон зай бол Sour Liquor Shop юм. Манай дэлгүүрт 760 гаруй төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүн бий. Хэрэглэгчдэд өргөн сонголт санал болгож гаднын болон Монголын зах зээл дэх бүх төрлийн брэндийг худалдаалахыг зорьдог.

Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч: Б.Соёл-Эрдэнэ

Уух соёлд орчин, хослох хоол, хэрэглэх хундага нь хүртэл чухал учраас түүнийг зөвөөр таниулан мэдүүлэх нь манай дэлгүүрийн зорилго. Тиймээс манай харилцагчийн туслахууд үйлчлүүлэгч нарт юунд зориулж, ямар бүтээгдэхүүн сонгож буйд нь тайлбар өгч, хэрэгтэй мэдээллээр хангаж тусалдаг.

Дэлгүүрийн дотоод орчноо ашиглан долоо хоногийн пүрэв гараг бүр TASTING EXPERIENCE арга хэмжээ зохион байгуулдаг. Гаднын болон дотоодын туршлагатай, алдартай бартендерүүд хүрэлцэн ирж бүтээгдэхүүний түүхийг танилцуулан, төрөл бүрийн коктейль хийхийг зааж, амталгаат сургалт зохион байгуулдаг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд байгальд ээлтэй ром дарс, Flor de Caña брэндийн албан ёсны төлөөлөгч, 2017 оны World Class Champion тэмцээний аварга, Тайваны шилдэг бартендер Peter Lin ирж дээд зэрэглэлийн ром дарсны түүхтэй танилцуулан сургалт орсон. Долоо хоног бүр давтагдашгүй өөр өөр төрлийн бүтээгдэхүүн танилцуулдаг тул үйлчлүүлэгч нар нэн сонирхож дараагийн сургалтыг хүлээж оролцдог.

TASTING EXPERIENCE -ийн утга нь бүтээгдэхүүнийг үнэртэж, амсаж, амталж бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрч үйлчлүүлэгч, хэрэглэгч нарын уух туршлагад нийцүүлэн зохистой хэрэглээг таниулах зорилготой.

ОДОО
Бид дэлгүүрээ нээгээд хагас жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд хөлөө олох гэж багагүй хугацаа үдлээ. Бидний хувьд шинэ туршлага учир бүх шатандаа суралцсаар, бүтээгдэхүүний хэрэглээ, соёлыг түгээж үйлчлүүлэгч нарын хэрэгцээнд нийцүүлэн ажиллаж байна.

БАГ
Харилцагчийн туслах, дэлгүүрийн менежер, хүргэлтийн үйлчилгээний 10 гаруй ажилтантай.

Бид өөрсдөө бараа, бүтээгдэхүүнээ тухай цогц мэддэг байж гэмээнэ үйлчлүүлэгч нартаа туслах тул өдөр тутамдаа суралцан ажилладаг. Зөвхөн алкохолны төрөл гэхэд үндсэн 12 бүтээгдэхүүн байх жишээтэй. Тиймээс гадны зөвлөх үйлчилгээ болон дотоодын брэнд менежерүүдээс тогтмол сургалт орж зах зээл, бүтээгдэхүүний тухайд суралцдаг.

ИРЭЭДҮЙ
Бид Улаанбаатар хот дахь хамгийн өргөн сонголттой шингэн хүнсний их дэлгүүр. Хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг баталгаат газраас худалдан авч байгаа. Тиймээс үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хүсэл шаардлага бидний цаашдын үйл ажиллагааг чиглүүлнэ гэж бодож байна.

ЭРСДЭЛ
Монголчуудын хувьд дэлхийд танигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орноосоо хүлээн авах боломж, бололцоо улам олширсоор байгаа нь давуу тал боловч жижиг зах зээлтэй учир нэг талаар бэрхшээл болдог. Гаднын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч нар Монголын тухайд тоо, үр дүн харж шийдвэр гаргаад биеэр ирж танилцахдаа бодит байдлаас зөрдөгт нь гайхширдаг. Мэдээж энэ нөхцөл байдал ирээдүйд илүү сайжрахын төлөө бид ажиллаж байна.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!