Барилга
MasterFlow 810 нь барилгын ерөнхий инженерийн ажилд хэрэглэхэд зориулагдсан, агшиж багасахгүй, байгалийн гаралтай дүүргэгч бетон зуурмаг юм. MasterFlow 810 эдэлгээ урттай, өндөр/ эрт үеийн бат бөх чанартай.
Санал болгосон хэрэглээ:
MasterFlow 810- ийг дараах байдлаар хэрэглэхэд тохиромжтой:
- Тулгуур суурийн хавтан болон багана
- Угсармал бетонон хавтан болон дам нуруу
- Гүүрний тулгуур хавтан
- Анкер боолт боох болон хашлага хийхэд
- Ивээс
- Нөхөөс, засварын ажил зэрэгт хэрэглэх боломжтой.
Онцлог шинж чанар, давуу тал:
- Өндөр бэхжилт- Эдэлгээ урттай, бат бөх чанартай хэрэглэхэд хялбар, богино хугацаанд ашиглалтад бэлэн болдог.
- Агшиж багасахгүй – Урсгал шингэн байдлаар байршуулах үед тогтвортой тэгш байдалд дотроо чийггүй хатаж, хатуурч бэхжидэг.
- Нөхөх хэсэгт жигд тархан урсан орох байдал- Нарийн хөндий хэсгийн нөхөхөд төвөгтэй зай, нүх сүвийг ч дарж, шавах шаардлагагүй бүрэн бөглөж нөхөх чадвартай.
- Ажиллах хугацаа урт – орчны температур өндөр үед ч 1 цаг хүртэлх хугацаанд цутгалт хийх боломжтой.
- Нягт, нягтаршил сайтай зуурмаг – Дотроо чийггүй хатаж, хатуурч бэхждэг.
- Хэмнэлттэй – Их хэмжээтэй зуурмагийг холиход бага ажиллагаа шаардана.
- Хэрэглэхэд хялбар – Холих тусгай төхөөрөмж шаардагддаггүй бөгөөд стандарт бетон холигч эсвэл зуурмагны хутгуур ашиглан саванд хольж хутгаж болно.
- Хлорид агуулаагүй- Бүтцэд нь хлорид агуулаагүй
- Загварчилсан Суурь хавтангийн техникийн нөхцлийн дагуу туршиж үзэхэд – Агшдаггүй зуурмагын үзүүлэлтийг бүрэн хангасан.
- Хөдөлгөөнтэй бетон зуурмаг – Урсамтгай шингэн зуурмаг байдлаас эхлэн зузаан нийвийдэх боломжтой байдалд цутгалт хийх боломжтой.
Тооцооллын мэдээлэл:
25 кг-ийн нэг уут MasterFlow 810 нь урсгал байдалтай шингэн буюу нийвийдэх боломжтой өтгөн зуурмаг болж холилдох үед дараах хэмжээний гарцтай болно:
Урсамтгай шингэн байдалтай:
- литр ус нэмнэ. Гарц:13.5 литр зуурмаг нь 0.0135 м³
Нийвийдэх боломжтой өтгөн:
3.4 литр ус нэмнэ. Гарц: 12.5 литр зуурмаг нь 1 см зузаантай хучхад 1,35 м²