Засвар үйлчилгээ болон сэлбэг
Бид өөрсдийн нийлүүлж буй OEM тоног төхөөрөмжиндөө борлуулалтын дараах дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт +140 гаруй мэргэшсэн, мэргэжлийн гадаад болон дотоодын туршлагатай инженерүүдийн бүрэлдэхүүнтэй техникийн баг ажиллуулдаг болно. Манай борлуулалтын дараах хэлтэс нь үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ, хөдөлгүүрийн сэргээн засварлалтыг хийдэг ба уул уурхай, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах үйлчилгээг үзүүлж байна. Уг бүх төрлийн үйлчилгээнүүдийг тухайн үйлдвэрийн баталгаат сэлбэгээр хийдэг бөгөөд тэдгээр сэлбэгүүдийн бэлэн байдлыг ханган ажилллаж байна. Манай дуудлагын засвар үйлчилгээний баг Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчдэд хүрч үйлчилдэг.
Засвар үйлчилгээний баг нь Орос, Хятад, Сингапур, Герман, Англи гэх мэт орнуудад мэргэжлийн сургалтанд хамрагдаж, өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг Монгол болон гадаад мэрэгжилтэн, инженерүүдээс бүрддэг.
Бид уул уурхай, зам, барилгын төхөөрөмжүүдийн MTU, Kubota, Deutz, Perkins хөдөлгүүрт засвар үйлчилгээ хийх онцгой эрхтэй ба хөдөлгүүрийн нийлүүлэлт, засвар үйлчилгээг үйлдвэрлэгчдийн техникийн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр үзүүлдэг.
Бидний үзүүлж буй үйлчилгээ:
- Баталгаат засвар үйлчилгээ
- Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн сайжруулалт (PIP)
- Бүтээгдэхүүн үйлчилгээний тохиргоо, сургалт
- Хөдөлгүүр ба бусад эд анги, сэлбэг хэрэгслийн хангалт нийлүүлэлт
- Төлөвлөгөөт засвар үйлчилгээ ба бусад засвар тохиргоо
- Улаанбаатар хот дахь засварын цех, сэлбэг эд анги агуулах боломжтой байгууламж
- Мэргэшсэн Гадаад ба Монгол техникчдээс бүрдсэн дуудлагын болон гэрээт засварын баг
- Оюу Толгой, Тавантолгой уурхайнуудад таран байршсан засварын багууд
Мөн түүнчлэн МСМ компанийн дистрибюторын эрхтэй бүхий л тоног төхөөрөмж:
- Kubota
- Deutz
- Perkins
- John Deere
МСМ компани нь Дэлхийн алдартай тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн албан ёсны бүтээгдэхүүний засвар үйлчилгээ үзүүлэгчээр ажиллаж байна, тухайлбал:
- Ansul
- Atlas Copco
- Terex/Genie
- Terex/Powerscreen
- John Deere
- Pramac
- Kubota and others
- Bobcat
- Bosch
- Lincoln
- Miller
- Arcweld
Ansul
“Ansul” брэнд нь өөрийн албан ёсны төлөөлөгчдөөрөө дамжуулан 1990-оноос хойш Монголд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
“МСМ Грүпп” ХХК нь 2016 оноос “Ansul” брэндийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчөөр сонгогдон туршлагтай мэргэжилтэнүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
“МСМ Грүпп” ХХК нь “Ansul” брэндийг Монголд ашиглагдаж буй шинэ тоног төхөөрөмжний онцлогт тааруулан суурьлуулалт ба засвар үйлчилгээг шуурхай үзүүлэн ажилладаг.
Perkins
Танай Итгэмжлэгдсэн Perkins Борлуулагч Монголд
Mayphil компани нь Монгол дахь Perkins-ийн албан ёсны дистрибьютер бөгөөд Perkins сэлбэг, хөдөлгүүр, мэргэжлийн техникийн дэмжлэгийг ханган нийлүүлж MSM Group LLC Perkins-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэж байна.
MSM Group нь Perkins-ийн бүх төрлийн хөдөлгүүр, сэлбэг хэрэгслээр хангахаас гадна OT уурхайн болон бусад бүс нутгуудад ажиллах мэргэжлийн засвар үйлчилгээний багийг бүрдүүлж, газар дээр нь техникийн туслалцаа үзүүлдэг.
Яагаад Perkins Сэлбэгийг Сонгох хэрэгтэй вэ?
✅ Хөдөлгүүрийн Гүйцэтгэл ба Найдвартай Байдал
Perkins-ийн сэлбэг нь таны хөдөлгүүрийн үр ашиг, эдэлгээ, нийт ажиллагааг дээд хэмжээнд байлгахаар тусгайлан зохион бүтээгдсэн. Эдгээр сэлбэг нь хөдөлгүүртэй төгс зохицож, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангана.
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл: Perkins Genuine Parts
✅ Чанарын Баталгаа
Бүх Perkins сэлбэгүүд нь хатуу чанарын шалгуур, туршилтуудыг давж үйлдвэрлэгддэг. Ингэснээр таны хөдөлгүүрийн найдвартай байдал, бат бөх чанар, үр ашиг бүрэн баталгаажна.
✅ Дэлхий Даxины Итгэмжлэгдсэн Дэмжлэг
Perkins-ийн өргөн хүрээний түгээлтийн сүлжээ нь найдвартай нийлүүлэлт, мэргэжлийн орон нутгийн үйлчилгээ авах боломжийг олгодог. Та хаана ч байсан, Perkins-ийн албан ёсны борлуулагчдаас шаардлагатай бүх сэлбэг, засвар үйлчилгээг авч чадна.
Бүрэн Үйлчилгээтэй Perkins Засвар, Техникийн Дэмжлэг
Mayphil компани нь таны хөдөлгүүрийг өндөр гүйцэтгэлтэй, найдвартай ажиллагаатай байлгахад шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг санал болгодог. Үүнд:
🔹 Хөдөлгүүрийн оношилгоо, засвар үйлчилгээ
🔹 Сэлбэгийн ханган нийлүүлэлт
🔹 Техникийн зөвлөгөө, туслалцаа
🔹 Баталгаат үйлчилгээ
Бид таны Perkins хөдөлгүүрийг урт удаан хугацаанд найдвартай ажиллуулахын тулд чанартай, мэргэжлийн тусламжийг үзүүлж байна.
Perkins-ийн сэлбэгийн талаар лавлахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу:
📧 information@msmco.net
📧 sales@mayphil.com