
- НЭМЭЛТ БАТАЛГАА
Энэхүү гарын авлагад таны тээврийн хэрэгслийн баталгааны нөхцөл, урьдчилан
сэргийлэх засвар үйлчилгээний талаарх мэдээллийг агуулав.

- БАТАЛГААНД ХАМААРАХ ЗҮЙЛС
Баталгаат хугацаанд механик эвдрэлийн жагсаалтад орсон бүх эд анги, тэдгээртэй
холбоотой үйлчилгээний зардал болон баталгааны нөхцөлд заасан нөхцлүүд
хамаарна. Нэхэмжлэл гаргахдаа баталгааны нөхцөл, журам, шаардлагуудыг хангасан
байх шаардлагатай.
- НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ
Баталгааны дагуу нэхэмжлэл гаргахдаа:
Албан ёсны борлуулагчтай холбогдож, эвдрэлийн шалтгааныг тодорхойлох
Бүх үйлчилгээний баримтыг шалгаж, үйлчилгээний хуваарьт нийцэж буй эсэхийг
баталгаажуулах
Зөвшөөрлийн маягт хүлээн авах хүртэл ямар нэг засварын ажил эхлүүлэхгүй байх
- ҮЙЛЧИЛГЭЭ
Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн санал болгосон хуваарийн
дагуу баталгаажсан үйлчилгээний төвд хийлгэнэ.
Бүх сэлбэг хэрэгсэл, тос бусад хэрэглээний материалууд нь үйлдвэрлэгчийн
баталгаанд хамаарах тул зөвхөн албан ёсны сэлбэг ашиглахыг зөвлөж байна.

- Тодорхойлолтууд
1.1. Компани
Баталгааны хүлээн авах хуудсанд бичсэн хувь хүн эсвэл байгууллага.
1.2. Механик болон Цахилгааны эвдрэл
Баталгаанд хамаарах эд ангиудад урьдчилан таамаглаагүй эвдрэл гарч,
яаралтай засвар эсвэл солих шаардлагатай болсон тохиолдлыг хэлнэ.
1.3. Тос их хэмжээгээр гоожих
Баталгаанд хамаарах эд ангийн эвдрэлээс болж хөдөлгүүр, хурдны хайрцаг
эсвэл дифференциалыг салгахуйц хэмжээнд их хэмжээгээр тос алдагдахыг
хэлнэ.
1.4. Бүртгэгдсэн километр
Тээврийн хэрэгслийг худалдан авах үед одометрт бүртгэгдсэн заалт.
1.5. Баталгаанд хамаарах тээврийн хэрэгсэл
Баталгааны хүлээн авах хуудсанд бичигдсэн тээврийн хэрэгсэл.
1.6. Баталгааны эзэмшигч
Баталгааны хүлээн авах хуудсанд бичсэн хувь хүн эсвэл байгууллага.

Баталгааг хүчинтэй байлгах шаардлагууд:
Үйлчилгээний хугацаа:
Тээврийн хэрэгслийнхээ Үйлдвэрлэгчийн үйлчилгээний
хуваарийн дагуу үйлчилгээ хийлгэх.
- Баталгаажуулалт: Үйлчилгээ хийлгэсэн хуудаснуудыг зөв бөглүүлж, үйлчилгээний
төвийн тамга даруулах, холбогдох баримтуудыг хадгалах. - Нэхэмжлэл гаргах: Үйлчилгээний баримтуудыг хадгалах.
- Хүчинтэй хугацааны хязгаарлалт: Үйлчилгээг тогтоосон хугацаанаас 3000 км
эсвэл 60 хоногийн дотор хийлгэх. - Баталгаажсан үйлчилгээний төв: Зөвхөн албан ёсны үйлчилгээний төвд засвар
үйлчилгээнд хамрагдах. - Баталгаат сэлбэг хэрэглэх: Тос, сэлбэг хэрэгсэл болон бусад хэрэглээний
материал нь Jeep-ийн баталгаат бүтээгдэхүүн байх ёстой.
Уртасгасан баталгаанд юу хамаарах вэ?
- Хөдөлгүүр, хурдны хайрцаг
Хөдөлгүүр, дээд анги
Поpшeн
Тосны насос
Нударга гол
Араа холбоосууд
Тахир гол
Турбо
Хурдны хайрцаг
Гүзээ диск
Рeдуктор
- Цахилгааны систeм
Стартэр
Динам / гэнэратор
Цонхны мотор
Шил арчигч
Паарны сэнс
Катушка
Гидр нассос
Олон үйлдэлт удирдлагууд
- Хөргөлтийн систем
Радиатор
Тeрмoстат
Хөргөлтийн сэнс
Тeмпeратурын мэдрэгч
- Түлшний систэм
Бeнзeн нассос
Форсунк
Яндангийн мэдрэгч
Агаарын урсгалын мэдрэгч
- Tоормосны систем
ABS-н компьютер
Тоормосны Аппарат
Тоормосны хүчлүүр
Дугуйн эргэлтийн мэдрэгч
- Хөдөлгүүрийн удирдлага
Удирдлагын computer
- Хурдны хайрцаг болон хөтлөх анги
Xагас гол
Чагтан гол болон холбооснууд
Автомат хурдны хайрцаг
Мeханик хурдны хайрцаг
Диффeрeнциал
- Явах эд анги болон рулийн мeханизм
Рулийн аппарат
Цахилгаан рулийн аппарат
Гидрийин нассос
Амортизаторын пүрш
Амортизатор
Шарикнууд
- Нэмэлт зүйлс
Эйр кондишн систэм
Програм хангамжийн сайжруулалт
Цахилгаан автомашины батарeй
УРАТСГАСАН БАТАЛГААГ ХҮЧИНТЭЙ БАЙЛГАХ ШААРДЛАГА .
- Үйлчлүүлэгч заавал Stellantis-н албан ёсны засварын төвөөр үйлчилүүлсэн байх ёстой.
- Албан ёсны оргинал сэлбэг болон тос тосолгооны матэриал ашигласан байх.
- Үйлдвэрлэгчээс өгөгдсөн засвар үйлчилгээний хуваарийн дагуу (МСМ-с гаргасан хуваарь) засвар үйлчилгээндээ хамаарагдсан байх.
- Хуваарьт үйлчилгээг хамгийн ихдээ 3,000 км эсвэл 60 хоногоос хэтрэхгүй хийлгэсэн байх.
БАТАЛГААНД ХАМААРАХГҮЙ ЗҮЙЛ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ
- Цахилгаан тээврийн хэрэгслийн зай хураагуур
- Осол болон буруу ашиглалтаас үүдсэн гэмтэл
- Хэвийн элэгдэл (жийргэвч, тосны гоожилт гэх мэт)
- Хийц өөрчилсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй буюу хуурамч, дуураймал сэлбэг эд
анги ашигласан тохиолдолд - Албан бус засварын газарт хийлгэсэн засвар үйлчилгээ
- Баталгаанд хамаарахгүй эд ангиас үүдсэн гэмтэл
- Баталгаат хугацаа эхлэхээс өмнөх гэмтэл
- Засвар хийхээр эргүүлэн татсан эд ангиуд
- Тос, шүүлтүүр, хөтлөгч бүс, хөргөлтийн шингэн зэрэг үйлчилгээний эд ангиуд
- Эйр кондишн цэнэглэх
- Одометрийн заалтыг өөрчилсөн тохиолдолд
- Дайн, байгалийн гамшгаас үүссэн хохирол