ORION: Made in Okinawa

ORION1957 онд Сосэй Гүшикэн эрхэм шар айргийн үйлдвэр үүсгэн байгуулж байсан бөгөөд дайны дараах бүтээн байгуулалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Шар айргийнхаа нэрийг сонгохдоо олон нийт дунд нээлттэй зарлаж нэр санал болгохыг хүссэнээр 2500 хүн 823 нэр санал болгож улмаар Orion нэрийг сонгосон нь мөрөөдөл, сэтгэл бахдал гэсэн утга санааг илэрхийлдэг байна. Өдгөө Orion шар айргийн үйлдвэр нь Японы тав дахь том шар айргийн үйлдвэрт тооцогдож Окинава мужийн шар айргийн хэрэглээний 60%-ийг дангаар хангадаг. Шар айргийн жорыг 2015 онд дахин боловсруулж шинэчилснээр илүү сэтгэл сэргээм, шинэлэг амттай болгосон билээ. СЭРГЭЭГЧ АМТORION DRAFT шар айраг нь хагас халуун орны уур амьсгалд бий болсон учир зөөлөн болон хүчтэй амтыг төгс хослуулсан байдаг. Тийм учраас зөвхөн Окинавагийн хоолтой ч бус ямар ч хоолтой сайн зохицож, хоолны амтыг тодотгож, дуршлыг тань өдөөх гайхалтай амттай билээ.

Дэлгэрэнгүй

ИТАЛИ БРЕНДИ: Vecchia Romagna

18-р зууны эхэн үеэс Францад Бутоны гэр бүл нэрэх урлагт зүрх сэтгэлээ зориулж, томьёолол, нууц жоруудаар баяжуулж, үеэс үед уламжлагдан үлдэх нандин дэвтэр болох “Бутоны жор” номыг бий болгожээ. I Наполеон эзэн хааны ордонд ханган нийлүүлэгч хэмээх тухайн үеийн хамгийн нэр хүндтэй цолыг хүртэх хэмжээнд амжилттай коньяк үйлдвэрлэдэг байсан. Дэглэм нуран унаснаар тус гэр бүлийн өв залгамжлагчдын хамгийн авьяаслаг Жан Бутон Итали руу нүүн суурьшихаар явахдаа жорын номоо авч очсоноор Итали брендигийн эхлэл болжээ. Зуу гаруй жилийн дараа буюу 1939 онд тус компани бүтээгдэхүүнээ Италийн шинж чанарыг сайжруулахаар сонгож, Vecchia Romagna Buton Brandy гэж нэрлэжээ. Бүтээгдэхүүний гол онцлог болох гурвалжин талт лонх нь ч зах зээлд танигдахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр дэлхийн I-р дайны үеэр үйлдвэр бөмбөгдөлт өртөж сүйрсэн ч дахин сэргээж чадсан түүхтэй. Түүний дараагаар 1999 онд тус компанийг Группо Монтенегро компани худалдаж авсан нь арилжааны амжилт, түүхэн үйлдвэрлэлийн үйлдвэрийг шинэчлэн засварласнаар бизнест шинэ амьдрал өгч, Италийн архины салбарын тэргүүлэх компани болсон юм.

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн Онцлох

MSM Beverage

Бэлэг Илгээх

In 1870, Maurice Hennessy created Hennessy X.O for his circle of friends and introduced a new style of cognac. Hennessy X.O is the Original, the emblematic icon of the Hennessy Maison.

Цааш унших
...