Просекко болон шампэйн ямар ялгаатай вэ?

Нийтлэгдсэн он сар: 2024.01.15

Просекко дарс шампейн дарснаас юугаараа ялгардгийг та мэдэх үү? Энэхүү хоёр төрлийн оргилуун дарсны нэршлийг зарим тохиолдолд андуурч, сольж хэрэглэх нь олонтоо бөгөөд тэдгээр нь хоорондоо хэд хэдэн чухал зүйлээр ялгардаг. Ингээд просекко болон шампейн оргилуун дарсны ялгааг та бүхэнд хүргэе.

ПРОСЕККО ДАРС ГЭЖ ЮУ ВЭ?

Просекко дарс бол зөвхөн Итали улсын Винето мужид үйлдвэрлэсэн, оргилуун дарсны нэгэн төрөл юм. Просекког зөвхөн Glera усан үзмээр үйлдвэрлэдэг бөгөөд хамгийн багадаа 85%-ийг тус усан үзмээр хийсэн байдаг. 

Просекко дарсыг тусгай даралтат саванд давхар исгэх замаар хийжүүлж бөмбөлөгтэй болгох нь баллон савны арга буюу Charmat арга хэмээдэг. Амтны хувьд просекко дарс нь илүү тод ноотуудтай, шинэхэн, хурц амттай байдаг бөгөөд үйлдвэрлэснээс хойших эхний жилүүдэд шууд хэрэглэх зориулалттай. Иймд просекко дарс нь насжилт залуу, олон жил дардаггүй болохоор ихэнх тохиолдолд олон жил дарсан дарсыг суурь болгон хольж хийдэг байна.

ШАМПЕЙН ДАРС ГЭЖ ЮУ ВЭ?

Шампейн дарс бол зөвхөн Франц улсын зүүн хойд хэсэгт орших Шампейн мужид л үйлдвэрлэсэн оргилуун дарсны өөр нэгэн төрөл юм. Шампейн дарсыг бүрдүүлэх үндсэн усан үзэм нь зөвхөн chardonnay, pinot noir, pinot meunier байдаг бөгөөд мөн өөр төдийлөн танигдаагүй, маш ховор төрлийн сортуудыг ашиглахыг л зөвшөөрсөн байдаг.

Тус дарсыг исгэж, бөмбөлөгтэй болгохын тулд оргилуун дарсны “уламжлалт” аргыг ашигладаг. Энэ аргыг “méthode champenoise” гэж нэрийдэх бөгөөд энэ нь дарсыг өөрийн лонхонд нь давхар исгэх арга юм. Үүний дараа хамгийн багадаа 12 сарын турш лонхонд нь дарах бөгөөд энэ нь оргилуун дарсанд илүү өөрийн нарийн амт, ноотуудыг бий болгож өгдөг.

ПРОСЕККО БОЛОН ШАМПЕЙН ДАРСНЫ ХАМГИЙН ТОМ ЯЛГАА ЮУ ВЭ?

Просекко болон шампейн дарсны хамгийн гол ялгаа нь өөр өөр улсад үйлдвэрлэгдэхээс гадна бүрдүүлэх гол усан үзмүүд, тэдгээрийг исгэх үйлдвэрлэлийн өөр өөр аргыг ашигладагт байдаг. Дээрх хүчин зүйлүүд нь тус дарснуудыг бие биеэсээ тэс өөр ноот, амт, бүтэцтэй болгож өгдөг. 

Мөн Charmat аргаар хийсэн оргилуун дарс буюу просекко дарс нь илүү том бөмбөлөгтэй байдаг бол уламжлалт аргаар хийдэг шампейн дарсны бөмбөлөг илүү нарийн ширхэгтэй байдаг.

Иймд аливаа албан ёсны, дэгжин, баяр ёслолын хэрэглээнд, эсвэл та хувийн цуглуулгадаа хадгалах, дарах зорилготой бол шампейн дарс тохиромжтой.

Харин боломжит зардлаар, найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүл болон дотно хэн бүхэнтэйгээ, хүссэн үедээ гайхалтай амттай оргилуун дарсыг онгойлгон буудуулах, болон аливаа коктейльд ашиглахад просекко дарс таны хамгийн төгс сонголт байх болно. 

“Sour” шингэн хүнсний их дэлгүүр
Цагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.
Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!