JACK DANIEL’S ТЕННЕССИ ВИСКИ – JACKTEMBER

Нийтлэгдсэн он сар: 2024.01.19

 

Jack Daniel’s. Та бидний аль хэдийнээ мэдэх энэхүү нэрийн ард олон сонирхолтой түүх, баримтууд байдаг бөгөөд зарим дээж хэсгээс харилцагч та бүхэндээ хүргэж байна. Jack Daniel нэр нь брэндийн үүсгэн байгуулагчийн жинхэнэ нэр биш бөгөөд түүний нэрийг үнэндээ “Jasper Newton Daniel” гэдэг байжээ. Гэвч түүний гэр бүл, дотнын найз нөхөд нь бүгд түүнийг Jack хэмээн дууддаг байсан тул дэлхий даяар энэ нэрээрээ алдаршсан ажээ.

Jack Daniel’s

Jack Daniel’s нэрэх үйлдвэр нь АНУ-ын хамгийн анхны албан ёсны виски нэрэгч үйлдвэрээр бүртгэгдсэн бөгөөд 1866 оноос өдийг хүртэл давтагдашгүй амт, өндөр чанар, анхилуун үнэр, өнгөө алдалгүй та бидний гарт хүрсээр байгаа нь үе уламжлагдаж ирсэн үүсгэн байгуулагчийн нууц жор, үйлдвэрлэлийн үйл явц, амьд амталгаа болон гол орц болох Cave Spring Hollow булгийн устай салшгүй холбоотой билээ.

Теннеси мужийн Линчбург хотод орших байгалийн гайхалтай тогтоцтой Cave Spring Hollow нь минутад 3 тонн цэвэр усыг газрын гүнээс татдаг бөгөөд тус горхины ус нь тогтмол 13 градусын хэмтэй байхын зэрэгцээ ер бусын тунгалаг байдгаараа онцлог юм. Jasper Newton Daniel уг хөндийн газрыг тухайн үеийн өндөр ханшаар буюу $2,148 худалдан авсан явдал нь уг газраас юу олж харсныг нь ойлгоогүй хүмүүст хачирхалтай санагдаж байсан бөгөөд зүгээр л тунгалаг, бохирдолгүй, байдаг л нэг булгийн ус гэлцэж байжээ.

Үнэндээ энэхүү булгийн ус нь Jack Daniel’s-ийн амин гол судас нь байв. Тус агуй шохойн чулуун давхаргатай учраас олон төрлийн эрдсээр усыг баяжуулахын зэрэгцээ вискиний найрлагад байж боломгүй төмрийг уснаас гадагшлуулж өгдөг. 150 гаруй жилийн түүхтэй, дэлхийн сая сая хүний таашаалыг хүртэж буй Jack Daniel’s Теннесси виски бүр дусал дуслаар шүүгдэж, гар аргаар хийсэн шинэхэн царс модон торхонд дарж, энэ л гайхалтай агуйгаас бэлтгэгдэн ирдэг билээ.

Мөн Jack Daniel-ийн амьдралын тухай олон баримт байдаг ч чухам хэзээ төрсөн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байдаг. Түүнийг төрсөн өдрийг 1850 оны 9 дүгээр сар, 1846 оны 9 дүгээр сар, 1849 оны 1 дүгээр сар гэх таамаглалууд бий. Иймд түүний төрсөн өдрийн таамаглалуудын дийлэнхийг эзэлж буй 9 дүгээр сарыг тэр чигт нь “Jacktember” хэмээн нэрийдэн төрсөн өдрийг нь тэмдэглэсээр иржээ.

Jacktember-ийг дэлхий даяар, өнцөг булан бүрд бүтэн сарын туршид үргэлжлэх виски, коктейль зэрэг уух соёлыг агуулсан тэмцээн уралдаан, чөлөөт уран бүтээлчдийн нэтворкинг уулзалт, урлаг соёлын арга хэмжээ, Jack-ын соёлын өдөрлөг, хувийн төрсөн өдөр, үдэшлэг болон нийгэмд тустай аян өрнүүлэх зэргээр тэмдэглэдэг.

MSM “Бетастар” ХХК нь “Jack Daniel’s”-ийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсын зах зээлд нийлүүлдэг бөгөөд жил бүрийн 9 дүгээр сард “Jacktember” арга хэмжээг улс даяар зохион байгуулдаг юм.я

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!